АН-ын нэр дэвшигчийг түдгэлзүүлэх үү

2017-05-08 09:421min38
battulga

Тоглогчид ширээний ард суулаа. Төрийн ордонд зассан энэ удаагийн фокерын ширээ нилээд онцлогтой. Зүй нь диллер нь өнөөгийн өндөрлөгт суугаа тэр эрхэм. Өмнө нь тоглогч байсан мань хүн өөрийнхөө орыг залгамжлагчийг тодруулахын тулд дүрээ хувиргаж, зүсээ өөрчлөн тоглоомонд хөндлөнгөөс оролцож суугаа нь тэр. Тиймдээ ч диллерээс бүх зүйл хамаарна.

Эхний тоглогч М.Энхболд. Тоглох эрхээ өрсөлдөгчгүйгээр шахам олж авсан нэгэн. Шулуухан хэлэхэд, тэр төлөвлөгөөнөөсөө огтхон ч гажаагүй. Жилийн өмнөх хар зургаа ягштал мөрдөж яваа нэгэн гэхэд болно. Тиймдээ ч Тусгаар тогтнолын ордонд бүх зүйл болдгоороо болж өнгөрсөн юм.

Дараагийнх нь Х.Баттулга. Өнгөрөгч амралтын өдрүүдэд АН-ын Их хурал болж, дотоод сонгуулиар ялалт байгуулсан Х.Баттулгыг батламжилсан. АН тоглогчоо ширээний ард суулгахын тулд өнгө зүс, хөрөнгө мөнгө, өмссөн зүүснийг нь хүртэл шалгаж тогтоосон. Сонгуулийн дараагаас эхлэн АН-д шинэчлэл өрнөж, он гарсаар дотоод сонгуулиасаа өндийлгүй өдий хүрэв.

Богино хугацаанд олон ч сонгууль зохион байгуулж, хөрөнгө мөнгийг хэдэн зуун саяар нь цацав. Аргагүй л баян Засгийн газар тэргүүлж байснаа бататгаад амжсан гэлтэй. Иргэдийн хоногийн хоолонд хэрэглэгддэг мөнгө энэ намд амны алчуурны ч үнэ хүрээгүй байх. Ямартаа л 250 сая төгрөгөөс эхэлсэн дэнчингийн мөнгө тэрбумаар өндөрлөв. Үүний эцэст түүний нэр тодров.

Хэдийгээр мань эрийг МАН-ын өрсөлдөгчтэй тохироо хийж, өөрийн холбогдсон хэргээ цайруулах гэж байгаа тухай хардлага бий ч мань хүн үүнийгээ үгүйсгэдэг. АН-ын Их хурлаар түүний нэрийг баталгаажуулсаны дараа “Монголын эрх ашиг, монголчуудын сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэл бол миний чигийг заагч, замыг гэрэлтүүлэгч эрхэм дээд хүч юм. Монгол газар шороон дээр монгол хүн цээж дүүрэн амьсгалж, толгой өндөр, нүүр баатар, элбэг хангалуун амьдарч, ажиллах тэр цагийг наашлуулахын төлөө би чадах бүхнээ хийх гэж улс төрд орсон.

Шийдвэрлэх цаг мөч тулж ирлээ. Би бие сэтгэлээрээ бэлэн байна.  Хүч тэнцвэргүй тулаан биднийг хүлээж байгаа. Би журмын нөхөдтэйгээ хамтран боловсруулсан мөрийн хөтөлбөр-Тавдахь Ерөнхийлөгчийн эрмэлзэх таван зүйлийг бүрэн хэрэгжүүлсэн дүнтэйгээр сонгуульт хугацаагаа дуусгахыг хичээн эрмэлзэх болно. Миний эрмэлзэж буй зүйлс бол монголчуудын чин эрмэлзлэл. Монголын эх орончдын эртнээс нааш эрмэлзэж ирсэн тэр зүйлсийг удирдлагаа болгон ажиллах болно” хэмээсэн.

Гэвч Сонгуулийн ерөнхий хороо түүнийг бүртгэхгүй байх магадлалтай гэх мэдээлэл чих дэлсэв. Зүй нь Сонгуулийн тухай хуулийн 139.3.2-т “Хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх” тухай заажээ. Мөн хуулийн 139.3.3-т “Нэр дэвшигч компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх” заалтууд Х.Баттулгын хөлд тушаа болж мэдэх аж.

Зүй нь АН-аас нэр дэвшигч эрхэмтэй хамааралтай “Чанел Уан” ХХК нь 3 тэрбум гаруй төгрөгийн чанаргүй зээлтэй, мөн түүний 51 хувийг эзэмшдэг “Хаус дизайн” ХХК 40 сая төгрөгийн хугацаа хэтэрсэн татварын өртэй. Түүнчлэн түүний хяналтыг багцуудыг эзэмшдэг “Мах импекс” ХК, “Баянгол” ХК, “Женко Бюро Тур” ХК байгуулагуудын хугацаа хэтэрсэн татварын өр 600 гаруй сая төгрөг гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Хэрэв энэ бүхэн үнэн бол СЕХ түүнийг нэр дэвших эрхийг түдгэлзүүлж мэдэх гэнэ.

Юутай ч АН Их хурлаа хийж, мань хүнийг баталгаажуулж, Н.Алтанхуяг “Хэрэгтэй, хэрэггүй үгээ амандаа балгах хэрэгтэй. Олон жил хамт явсан сайн найз, нөхөддөө муу үгийг хэлэх нь байтугай бодоод ч хэрэггүй” гэдгийг захиж хэлсэн. Мөн тэрбээр “Бидний үр, хүүхэд ирээдүйд гэрэл гэгээтэй нийгэмд амьдрах учиртай. Бид үүний төлөө 27 жилийн өмнө нэгдэж, нийлсэн. Бидний энэ зорилго сүүлийн үед бүдгэрсэн, бүдгэрүүлсэн. Ирээдүйд арилгах, зогсоох сонирхолтой цөөхөн бүлэглэл байна. Үүний төлөө тэмцэж, зогсоох ёстой гэж бодож байна” гэдгийг ч хэлсэн юм.

Удаах нь Н.Энхбаяр. Хуулийн байгууллагаас түүнийг ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй гэх албан бичгийг удаа дараа хаяглаж байгаа ч МАХН Н.Энхбаяраас өөр хувилбар гаргахгүй гэдгээ мэдэгдэв. Энэ талаар тус намын гишүүн Э.ЭрдэнэжамъянДараагийн хувилбар гэсэн ойлголт байхгүй.

МАХН-аас хүнээ нэр дэвшүүлсэн, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ. Яагаад гэвэл урьд, урьдных нь хууль бус шийдвэрүүд нь  дээд шатны шүүх, давж заалдах шатны шүүх дээр очоод хууль бус гэдэг нь тогтоогдсон. Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгуульд ялтай гэж үзээд сонгуульд оролцуулаагүй.

Энэ нь Захиргааны хэргээр явсаар эцэстээ Улсын Дээд шүүхэд хүрч,  цагдаагийн байгууллага тийм шийдвэр гаргах ёсгүй байсан гэсэн шийдвэр гарсан. Монгол Улс нэг л хуультай. Нэг асуудал дээр Дээд шүүхийн шийдвэр гарсан бол дахин нэрийн жагсаалтаас хасах ойлголт байхгүй.  Хуулийн хувьд хориг саад байхгүй” гэх тайлбарыг өгсөн юм.

Хэрэв МАХН-ын нэр дэвшигчийг батламжилж, үнэмлэх олгохгүй бол тэмцлийн дараа, дараагийн хэлбэрийг нь сонгохоо мэдэгдэж байсан. УИХ-ын сонгуулиар яг л ийм үйл явц өрнөсөн. Н.Энхбаяр боломжгүй гэдгийг хуулийн байгууллага мэдэгдсэн ч үл хэрэгсэн жагсаал зохион байгуулсан.

Энэ удаад ч үйл явдал давтагдах бололтой. Гэхдээ Н.Энхбаяр хэзээ ч ашиггүй бас хэрэгцээгүй тоглолт хийдэггүй. Үүнийг нь улс төрийн хүрээнийхэн андахгүй. Тэгвэл түүний энэ удаагийн тоглолт хэнд ашигтай байх уу. Хэрэв тэр өөрөө нэр дэвшиж чадахгүй атлаа өөр хувилбар гаргаж ирэхгүй бол МАН-д тустай.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс үзвэл Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ хоёрын саналын зөрүү тун ойрхон. Хэрэв Н.Удвал нэр дэвшээгүй бол аварга ялах байсан тухай хэн хүнгүй хуучилдаг. Тэгвэл Н.Энхбаяр өнөөгийн эрх баригч талд үйлчлэхээр шийдэв үү, эсвэл хэн ашигтай санал тавихыг хүлээж жагсахаар болов уу.

Эх сурвалж: Л.НИНЖСЭМЖИД

 

38 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2017-05-08 12:03 at 12:03

    За хөөрхий дашин шог болж байгаан байна даа

    Хариулах

  • Erhmee

    2017-05-08 12:05 at 12:05

    Amarjargal l garah baisiin arail deer. battulga mongotei deel garchlaal daa

    Хариулах

  • Төөгий

    2017-05-08 12:09 at 12:09

    Манайхан болих хэрэгтэй Шударга л байцгаая л даа

    Хариулах

  • zoshin

    2017-05-08 12:23 at 12:23

    Yum hiisen hunee dandaa gooshilj baihaa bolumoor yum .mongol tsustai yum bolohooroo mongoloo gesen setgel baigaa l biz lab enhbold l bish bol hen sh garsan demjine

    Хариулах

  • Зочин

    2017-05-08 12:42 at 12:42

    Монгол түмэн мэргэн байх болтугай хэн нь хэн бэ гэдгийг таних хэрэгтэй!

    Хариулах

  • Зочин

    2017-05-08 12:46 at 12:46

    Монголчууд минь юу л болоод байна даа. Энэ тавориш угаасаа бүтэхгүй нөхөрөө

    Хариулах

    • Зочин

      2017-05-08 15:05 at 15:05

      товарищ гээд зөв бичиж сурчаад хэрэглээч. Эхлээд сур дараа нь хэрэглэ.

      Хариулах

  • Зочин

    2017-05-08 12:47 at 12:47

    Баттулга гэдэг баагий төрд орж баахан самарч самарч гарсан. Одоо буцаад монголыг минь самарах юм байна л даа

    Хариулах

  • БАТ

    2017-05-08 12:49 at 12:49

    М. Энхболдыг УБ – т хууль бус газрын наймаа хийж явсан түүхийг нь сөхөж түдгэлзүүлье

    Хариулах

  • Зочин

    2017-05-08 12:55 at 12:55

    Баттулга ялах нь ойлгомжтой

    Хариулах

    • Зочин

      2017-05-08 14:51 at 14:51

      Мөнгө нь хүрвэл, спирт нь харин хангалттай хүрэх байх. Спиртыг ус болгодог хүн чинь одоо усыг спирт болгоод дэмжигчдээ дайлна биз.

      Хариулах

  • zochin

    2017-05-08 12:57 at 12:57

    Баттулга гэж хүнийг яагад нэр дэвшүүлж байгаан бол? хамаг луйвар булхайн эзэн

    Хариулах

  • Zochin

    2017-05-08 13:00 at 13:00

    Mongold mine yu l bolood bna daa

    Хариулах

  • zochin

    2017-05-08 13:04 at 13:04

    nam bolj taltsahgv mongoliinhoo ireedvig bodoh heregtei shv bid nar

    Хариулах

  • Зочин

    2017-05-08 13:22 at 13:22

    Ih l sonin uzegdel songuuli bolgonoor bolohiin. Enen hun gehdee ih l nootoi bolood ardchilsan nam tatah gej baigaa baihdaa. bi lav battulgiig yaasan ch demjihgui.

    Хариулах

  • Зочин

    2017-05-08 13:24 at 13:24

    миний бие энэ нэр дэвшигчдийн намтартай уншиж танилцсан. баттулгыг лав дэмжих сонирхол төрөөгүй

    Хариулах

  • төрөө

    2017-05-08 13:36 at 13:36

    миний бие энэ нэр дэвшигчдийн намтартай уншиж танилцсан. баттулгыг лав дэмжих сонирхол төрөөгүй. олон жилийн туршлагатай ах намаа л дэмжинэ дээ.

    Хариулах

  • зочин

    2017-05-08 14:36 at 14:36

    Х.БАТТУЛГЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИД ДЭВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА.

    Хариулах

    • Зочин

      2017-05-08 14:46 at 14:46

      Та ард түмэн гэж дан улаан ардчилагчдыг хэлээд байх шиг байна. Тэд нараас чинь гадна улаан хувьсгалчид, бас энэ хоер төрлийн “…-чид”-аас залхаад байгаа энгийн хүмүүс ч байгаа шүү.

      Хариулах

    • bb

      2017-05-08 17:50 at 17:50

      Cham shig hulgaich shutsen heden teneg garuudiig ard tumen gedeggui yumaa

      Хариулах

  • Avrd

    2017-05-08 14:36 at 14:36

    Battulgiig demjij bna songooroi ard tvmeen

    Хариулах

    • Зочин

      2017-05-08 14:48 at 14:48

      Баттулгын спиртнээс хүртэх гээ юу, эсвэл төмөр замын мөнгөнөөс нь горьдсон уу.

      Хариулах

  • Zochin

    2017-05-08 14:52 at 14:52

    Caak.mn yaaltch ugui Maniin zahialgaar M.enhboldiin yavuulgaar. Dairch gutgej doromjilj bndaa. Ene Enhbold yu hiij buteesen yum bee. Ulaanbaatar iin buh oodtoo ongtoo gazriig zarj hulgailj idsen hun gedgiin Ard tumen medhiin deedeer medej bgaa. Odoo UB iig har uns shoroo utaa hogondoo hutgaldsan zavaan hot bj bna. Oligiarhuudiin chimeegui nuuts noyonton hulgaich

    Хариулах

  • Зочин

    2017-05-08 15:23 at 15:23

    УИХ-ын гишүүн байхдаа Office -г шалгах гэхээр бөхчүүдээр Баянгол орчмыг дүүргэдэг хүн Ерөнхийлөгч болоод Арми миний гарт шүү гээд босоод ирвэл яана

    Хариулах

  • Зочин

    2017-05-08 15:29 at 15:29

    Баттулгын боловсрол энэ тэр юу юм бол доо. Ерөнхийлөгч хүн чинь өндөр боловсролтой танигдсан хүн байвал тун сайн шүү. Дэлхийд Монголыг төлөөлөх, дэлхийн томчуудтай нүүр тулах хүн шүү дээ. Миеэ нь арай л дээр болов уу даа уг нь Нямдорж байсан бол тун сайн байлаа.

    Хариулах

  • Зочин

    2017-05-08 16:51 at 16:51

    Баттулга төмөр замын тендерээс их авилгал авсан, ажлыг гацаасан гэж бодож байна.Уул нь нүүрсны үнэ өндөр байх үед төмөр замаа бариад нүүрсээ гаргасан бол ингэтлээ ард түмэн ядуурахгүй байсан гэж боддог.Гацааж байх тэр хугацааг ашиглаад Орос төмөр замаа бариад нүүрсээ гаргаад амжуулсан байдагийн.Саяхан өнгөрсөн явдлыг ард түмэн мартах эрхгүй шүү.Хэн гарах нь хамаа алга Монголын эрх ашиг чухал.

    Хариулах

  • миний бодол

    2017-05-08 16:51 at 16:51

    Баттулга төмөр замын тендерээс их авилгал авсан, ажлыг гацаасан гэж бодож байна.Уул нь нүүрсны үнэ өндөр байх үед төмөр замаа бариад нүүрсээ гаргасан бол ингэтлээ ард түмэн ядуурахгүй байсан гэж боддог.Гацааж байх тэр хугацааг ашиглаад Орос төмөр замаа бариад нүүрсээ гаргаад амжуулсан байдагийн.Саяхан өнгөрсөн явдлыг ард түмэн мартах эрхгүй шүү.Хэн гарах нь хамаа алга Монголын эрх ашиг чухал.

    Хариулах

  • зочин

    2017-05-08 16:53 at 16:53

    Харвард төгссөн эх орон ард түмнээ боддоггүй тэнэг юм байснаас монгол эх орон ард түмнээ гэсэн чин сэтгэл зүрхтэй хүн байсан нь хамаагүй дээр. Х.Баттулгын хэлсэн үгийг уншсан хэлсэн үг нь таалагдсан. Гуравхан сая ард түмнээ амьдралыг нь өөд нь татаад аваад явчих зоримог зөв хүн байвал хэн ч байсан болоо ш дэ. Ер нь Баттулгад өгье гэсэн бодолтой байгаа

    Хариулах

  • Irrged

    2017-05-08 18:37 at 18:37

    Irgen bid H.Battulgiig demjij baina

    Хариулах

  • Иргэн

    2017-05-08 20:10 at 20:10

    Мөрөөдөхөд мөнгө хэрэггүй
    Мөөрөхөд ухаан хэрэггүй… Коммунистуудын үндсэн гэмээр нэг муухай чанар бх юм. Хүний мууд асар дуртай. Бүгд эд алуурчдын сүнс бх, цус, нулимсаар хооллодог…

    Хариулах

  • zochin

    2017-05-08 22:38 at 22:38

    BATTULGA BOL MONGOL HUMUUSIIN TOLOO HIISEN BUTEESEN YMTAI,HIISEN BOLGON N MONGOLDOO SHINGEDEG.M.ENHBOLD BOL ULAANBAATARIIN GAZRIIG ZARJ NIISLELEE ZAMBARAAGUI HOT BOLGOH EHLELIIG TAVISAN GAVYATAI. ENHBAYR AVILGALIIN ZAGALMAILSAN ETCEG.

    Хариулах

  • Zochin

    2017-05-09 05:18 at 05:18

    Battulga hiij buteesen yumtai hun. Gar setgelen hursen buhen ni butej devshij bdag yum. Harin enh bold ULAANBAATAR IIN gazriig zarj idsen hulgaich odoo har surguul tsetserleg barii geedch gazar ni alga. Hog novsh utaandaa barigdsan hot bolj. Hujaagiin hol gar shuudee.

    Хариулах

  • Зочин

    2017-05-09 06:42 at 06:42

    Энэ хулгайчыг түдгэлзүүлэх нь буй хэл яаралтай хэргийн шийдэх хэрэгтэй үүний ерөнхийлөгч юу байсан вм

    Хариулах

  • 00000

    2017-05-09 12:49 at 12:49

    Шүүхээр шалгаж байгаа гэмэт хэрэг нь анханаасаа бодтой болох нь тогтоогдож байгаа хүн нэр дэвших эрх байхгүй АН ийн дотоод сунгаа Элбэгдорож хулгайчын энэ бүхнийг мэдээд найруулсан хоръМАНАН ажилаж байна

    Хариулах

  • Зочин

    2017-05-09 12:51 at 12:51

    МАНАН гаас ерөнхийлөгч дахин сонгох нь өөрийгөө дүүжлэн аллаа гэсэн үг

    Хариулах

  • ЗОЧИН

    2017-05-12 16:52 at 16:52

    Монголд нэг иймэрхүү идсэн уусан ялтан худалч хулгайч нараас өөр хүн байдаггүй юм уу? Эднийг мэдсээр ярьсаар л байгаа ..гэвч нүүрийг нь угаагаад хувцсыг нь солиод л гаргаж ирээд байх юм..Тэр нам гэдэг нэртэй байгууллага дотор чинь үнэн байна уу өөрчлөх хүч байна уу? Бөөлжис хүрмээр юм араас нь үзүүлээд л гайхуулаад байгаа юм уу , ард олноо дормжлоод байгаа юм уу? наад солиорлоо зогсоогооч ээ..Ийм юмыг өөгшүүлэгч хөл гар бологчид хэзээ нэгэн цагт шүүгдэх болноо..эртхэн болиоч ээ..ямар ч утга алга..идэвхи ч алга..ийм болохоор ард түмэн мунхаг болдог,дарлуулдаг..дээр буй хүмүүс хүн биш болжээ…ингээд байгааг чинь гадны дайсан ашиглаад баялагыг чинь энхийн замаар дээрэмдээд байгаа шүү…ҮНЭНЧ ШУДРАГА ЗӨВТ НЭГЭНИЙГ ГАРГАЖ ИРЭХ ЦАГ НЬ БОЛСОН…наад 3 хүнээ зайлуулаач ээ..

    Хариулах

  • ZOCHIN

    2017-05-12 17:01 at 17:01

    Ийм тогмоомын засаг гэж Монголд л байгаа…Худалч хулгайч нарын үүр уурхай болсон..Шунал нэр алдар атаархал өш хонзонгоор дүүрэн элий балай төрөө цэцлэхгүй бол африк,арабчуудын адил сөнөх аюултайг анхааруулья.Нэг хэсэг нь тэмцээд нөгөө нь нам дараад..дараа нь үл бүтэх нь томорч гаөрч ирээд ичих нүүргүй бие биеэ хэмэлж өөр өөрсдийгөө худлаа магтаад байх юм6Ард түмэн эцэг эх ах дүүсээ уландаа гишгиж байна шүү та нар…Арай дэндэж байна..Эртхэн эрүүл уханнтай болохгүй бол аюул маш ойрхон байгаа гэдгээ ойлгоцгоо–утгаггүй сонгуулаа зогсоо..Ерөнхийлэгчээр яах гээд байгаа юм..Элбэгдорж хэрэгтэй хүн байсан уу…мунхагийн тод жишээ байсаар байхад алдаагаа хараач ээ сохорууд аа..бидэнд ерөнхийлегч хэрэггүй.!!!!!

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй