АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нью-Йоркт буудаллахгүй, Нью-Жерси мужийн Бедминстерт байхаар шийджээ. Учир нь Нью-Йоркт байх нь түүнд хэтэрхий үнэтэй тусдаг, тав тухгүй байдаг гэнэ. Энэ талаар тэрбээр “Twitter”-тээ жиргэжээ.
“Бедминстерт үдэллэсэн шалтгаан нь Нью-Йоркт байх нь илүү үнэтэй тусдаг, илүү тав тухгүй мэдрэмж төрүүлдэгтэй холбоотой” гэж тэмдэглэжээ. Түүнчлэн тэрбээр энэ хотод уулзалт хийх тухай захирамж гаргасан гэнэ.
АНУ-ын төрийн тэргүүн Нью-Йоркт Австралийн Ерөнхий сайд Малколм Тёрнбуллтай уулзахаар болсон юм. Гэвч тэрбээр Нью-Йоркоос баруун тийш 65 км-т орших Бедминстерт 2004 оноос хойш өөрийнх нь эзэмшилд байсан гольфын клуб руу явсан билээ.
М.ЗАЯА