Дэлхийн хамгийн ашиггүй нисэх онгоцны буудалд анх удаа зорчигч тээврийн онгоц газардлаа. Атлантын далайн Гэгээн Еленагийн аралд байрлах энэхүү нисэх онгоцны буудлыг нэг жилийн өмнө барьсан юм. Тус нисэх онгоцны буудлыг улсын зардлаар 285 сая фунт стерлингээр байгуулсан ч хүчтэй салхитай газар учир онгоц буух, нисэхэд хүндрэлтэй гэж үздэг аж.
Нисэх онгоцны буудал хамгийн анх газардсан онгоц Өмнөд Африкаас ирсэн бөгөөд 60 зорчигчтой байжээ. Түүнчлэн төдий тооны зорчигчтой нисэх онгоц эх газрыг чиглэн хөөрсөн байна. Гэгээн Еленагийн арал нь Их Британийн далайн чанад дахь газар нутгийн нэг хэсэг юм. Энэ арлын жижигхэн хэсэг буюу Францын хаан Наполеон Бонапартын амьдарч байсан гэр, нутаглуулсан газар нь Францын эзэмшилд байдаг аж.
Э.МӨНХЗАЯА