Хөл дор хөглөрөх хог өөрөө баялаг

Хуванцар хүн төрөлхтний хэрэглээний салшгүй нэг хэсэг болоод удаж байна. Хүүхдийн тоглоомноос эхлээд өдөр тутмын хэрэглээний барааны баглаа боодол, оршуулах зан үйлийн хэрэгсэл хүртэл энэ бүтээгдэхүүнээр хийгдэж, бидний амьдрал үндсэндээ хуванцар дунд умбаж байгаа. Манай улс гэхэд жил бүр 140 сая  хуванцар бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг бол таван сая ам.долларын хаягдалыг экспортод гардаг. Харин үүний 70 хувийг хуванцар эзэлдэг аж. Хуванцарын хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр хог хаягдал үнэд орж эхэлсэн. Хөл дор хөглөрөх, хаа сайгүй хэвтэж байдаг хуванцар хэмээх хог өөрөө баялагт тооцогдож байгаа юм. Сүүлийн жилүүдэд манай улсад хог хаягдлаар хуванцар үйлдвэрлэх, хуванцарыг дахин боловсруулдаг үйлдвэрүүд үүд хаалгаа нээсэн. Тиймээс монголчуудад энэ үйлдвэрээ түшиж дотоодын эдийн засгаа сэргээх боломж бий гэсэн үг юм.

Тэдний нэг нь “Хэв хашмал хуванцар” компани. 2014 оноос үйлдвэрлэл явуулж эхэлсэн тус компани БНСУ-ын технологиор 50 орчим нэр төрлийн хуванцар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг юм байна. Тэдний бүтээгдэхүүнийг барилга угсралтад өргөнөөр ашиглагдаг аж. Тус компанийн захирал Н.Хүдэрбат ярихдаа “Манай улс химийн аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх ёстой. Ингэснээр хуванцарын үндсэн түүхий эд гарах боломж бүрдэнэ. Нарийн дэвшилтэт технологи нутагшина. Хуванцар өнөөгийн эрдэс баялгийн түүхий эдтэй дүйцэхүйц стратегийн чухал бүтээгдэхүүн болж хувирна. Энэ бүтээгдэхүүнээ их хэмжээгээр үйлдвэрлэж экспортод гаргаснаар манай улсын эдийн засагт томоохон эерэг өөрчлөлт авчрах боломжтой” хэмээн ярьж байна.

 

Түлхүүр үг:

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.