Zuma код нэртэй нууц хиймэл дагуулыг өнгөрөгч ням гарагт Илон Маскийн “SpaceX” компанийн зөөвөрлөгч пуужингаар нисгэх гэсэн боловч сансрын тойрогт хүрч чадалгүй эвдэрч, тэнгист буужээ.
“Falcon 9” пуужин нямаас даваа гарагт шилжих шөнө хөөрсөн байна. Гэтэл найман минудын дараа олон удаагийн анхны зөөвөрлөгч пуужин босоо байдалтайгаар тусгай буултын талбайд буужээ.
АНУ-д яагаад хөөрөөгүй шалтгааныг тогтоох ажиллагааг эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар хорлон сүйтгэх, өөр нэгэн хөндлөнгийн хүчин зүйлс нөлөөлсөн шинж харагдахгүй байгаа гэнэ.
Энэ бол “SpaceX” компанийн 2018 онд хөөргөсөн анхны пуужин юм. Тус улс энэ онд 30 орчим пуужин хөөргөхөөр төлөвлөжээ.