Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг дарга Л.Алтангэрэлийн орлогч Ц.Бөхбаатар Өмнөд Солонгост “харла”-жээ. Тэрбээр 2017 оны аравдугаар сарын 21-26-ны хооронд БНСУ-д болсон Азийн хадгаламж зээлийн хоршоодын туршлага солилцох уулзалт сургалтад хоршоогоо төлөөлөн эхнэрийн хамт явсан аж.
Сургалтанд хамрагдсан хүмүүс нутагтаа эргэж ирсэн бол албан бус мэдээллээр Ц.Бөхбаатар нь эхнэрийн хамт нэгэн буудалд ажиллахаар үлдсэн гэнэ.Оны өмнөхөн Засаг дарга нь огцорсон, орлогч нь “хар”-аар ажиллахаар үлдсэн тус суманд өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Хэдийгээр Засаг дарга нь огцорсон ч Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 32.7.-д зааснаар “Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” гэсний дагуу Засаг даргаа орлох учиртай.
Одоогоос жил гаруйн өмнө сумын ИТХ-ын тэргүүлэгч гишүүнээр сонгогдохдоо Иргэдээ төлөөлж гүүр чинь болж ажиллана, нийтийн ашиг сонирхлыг илүүд үзнэ’’ гэж амлаж төрийн алба хашсан атал ийнхүү нутгийнхаа нэр нүүрийг төлөөлөх бус “баас”-даж харийн нутагт түрийвчээ түнтийлгэхээр “сураг алдарсан” албан тушаалтныг эгүүлэн татаж, нийтийн албанаас халах үндэслэл бий.
1 comment
хөдөөд арай бичиг үсэгтэй,цус бага ойртсон нь л дарга болдог юм аа даа…аргагүй дээ,боловсон жорлон,халуун ус ч үгүй газар хэн амьдрах вэ дээ…буруу ч биш…