Төв Африкийн жижиг улс Экваторын Гвинейн дэд ерөнхийлөгчийн хүү Теодорин Нгуема Обианг их хэмжээний бэлэн мөнгөтэй явсан нь Бразильчуудыг гайхшируулжээ. Түүнийг өнгөрсөн баасан гаригт тус улсад хувийн нисэх онгоцоороо газардах үед $16 саятай тэнцэх бэлэн мөнгө, олон тооны үнэтэй бугуйн цаг хамт явсан 11 төлөөлөгчдөөс олджээ. Гэхдээ эдгээр үнэтэй цагнууд нь бүгд Обиангийнх аж.
Бразилын хууль ёсоор гаднаас ирж буй зорчигч 10,000 реалаас ($2,400 орчим) их бэлэн мөнгөтэй явах ёсгүй. Энэ их бэлэн мөнгө, үнэт зүйлсийг яах талаар цагаачлалын алба, цагдаагийн газартай хэлэлцэж байгааг Бразилын гадаад хэргийн яам мэдээлжээ. Албан бус мэдээллээр энэ мөнгө нь Обиангийн Бразилд эмчлүүлэх зардал бөгөөд цагнууд нь түүний хувийн өмч гэнэ.
Тэрээр Бразилд олон удаа зочилж байсан. 2015 онд Рио Де Жанейрогийн багт наадамд Экваторын Гвинейн сэдэвтэй парадыг ивээн тэтгэж, оролцсон самба бүжгийн сургууль нь хамгийн дээд шагналыг авч байжээ. Түүний эцэг, улсын ерөнхийлөгч Теодоро Обианг Нгуема нь сүүлийн 38 жилийн турш хатуу гараар төр барьж байгаа юм.
1 comment
Би 2 жил гаруй зээл хайж байсан. Би хувийн зээлийн газруудад олон удаа эрэн сурвалжилж байсан бөгөөд эцэст нь надад 20000 еврог авахад надад тусалсан христиан ахыг олсон. Тиймээс би маш их баяртай байна. Яагаад гэвэл одоо зөвхөн хохирол учруулж буй сүлжээнд л талхчин байдаг. Франц, Мартиник, Гваделуп, Реюнион, Гайана, Шинэ Каледони, Хонолулу, Полинез, Уоллис, Футуна зэрэг улсад амьдардаг хүмүүст үйлчилнэ. Монгол улс
Хамгийн ихдээ 24 цагийн дотор зээл авах хүсэлтээ илгээнэ үү. Өөрийн нөхцөл байдлыг тайлбарлахын тулд түүнд хандана уу. Энд түүний и-мэйл: financiranju382@gmail.com