Эрүүл мэндийн сайд хуурамч дипломоосоо болж огцорлоо

2018-09-13 11:531min3
muntun

Испанийн Эрүүл мэндийн сайд Карман Монтон хуурамч дипломтой байсан нь илэрч, албан тушаалаасаа огцорлоо. Тэр Мадрид хотын Хуан Карлос I хааны нэрэмжит “Rey Juan Carlos” Их сургуулийн магистрын дипломыг зүй бус аргаар авсан нь илчлэгдсэн юм. Сайд асан Карман  тус сургуулийн магистрын хөтөлбөрт огт хамрагдаагүй бөгөөд танил талаа ашиглан дипломыг өөрийн нэр дээр бичүүлж авсан болохыг үгүйсгэж буй. Тэрбээр албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаа нь хуурамч дипломын асуудал  Засгийн газрын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж магадгүй тул ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарлажээ.

Карман Монтонд магистрын зэргийн дипломыг хууль бусаар олгосон “Rey Juan Carlos” Их сургууль өмнө нь улстөрийн нөлөө бүхий эрхэмд хууль бусаар эрдмийн зэрэг олгосон хэмээн буруутгагдаж байсан аж.

3 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2018-09-13 14:23 at 14:23

    Ямарч сургууль төгсөөгүй учраас хуурамч дипломтой, өөрийгөө том улс төрч гээд бодчихсон, мөнгөний хязгааргүй шуналтай хүмүүс манайд олон байна.

    Хариулах

  • харамсагч

    2018-09-13 14:33 at 14:33

    Ямар нэг улс төрийн нэртэй сургууль шүү юм төгссөн нэр зүүсэн,зарим нь бүр худалдаад авчихдаг хүмүүс Харин ажил дээр очдог тэдний ард намын нь ах нар байгаа,бас хуурамч сургуулиуд зөндөө.Тэднийг цэгцлэнэ гэж найдаад ч бараг хэрэггүй. учир нь юу гэж хүн өөрийгээ илрүүлэх вэ.

    Хариулах

  • иргэн

    2018-09-13 14:37 at 14:37

    Үүнээс илүү асуудалтай сайд нар байхад манайхан юу ч ярихгүй байгаа нь ариун зүйл мөн үү.Төрийн мөнгийг буруу зүйлд зарцуулсан эрх мэдэл албан тушаалаа ашиглаж өөрсдийн хүмүүсээ шууд томилсон гэж АТГ-хан хэлээд зарлаад байхад үүнийг үл тоож байгаа ЕСайд огцрох хэрэгтэй.Төрийн ажилтан албан хаагч нарыг болохоор хариуцлага ярьж хал солиод байгаа нь зөв юм уу эхлээд өөрсдөө хариуцлагатай сэтгэлтэй шударга ёс зүйтэй баймаардаа.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй