Хятадын эрх баригчид Шинжааний Уйгар үндэстэн айл өрхүүдийн байрны гадна QR код байрлуулж, хувийн мэдээллийг гаднаас нь шалгадаг болжээ. Энэ ажил 2017 оны хавраас эхэлсэн бөгөөд орон нутгийн төрийн албан хаагчид өдөр бүр айлуудаар очиж, гадны хүн байгаа эсэхийг QR кодоор шалгадаг байна. Хэрвээ тухайн өрхөд бүртгэлгүй хүн байвал ямар зорилгоор яваа, хэн болохыг нарийвчлан шалгадаг болжээ. Мөн Уйгаруудын хурууны хээ, ДНХ, дуу хоолойны бичлэг гэх мэт биометрийн мэдээллүүдийг нь цуглуулж авдаг болсон байна.
HRW байгууллагын Хятадыг хариуцсан захирал Софи Ричардсон энэ талаар Шинжаанд хүний эрхийг зөрчих үйлдэл урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн гэдгийг онцлон тэмдэглэж буй. Өнгөрсөн наймдугаар сард НҮБ-ын хүний эрхийн байгууллага Шинжаанд нэг сая орчим уйгар иргэн улс төрийн дахин боловсрол олгох төвд хоригдож байгааг мэдээлсэн юм. Хятадын засгийн газар тус бүс нутагт Исламын экстремист үзэл газар авахаас ихэд болгоомжилж байж магадгүй гэх таамаг бий.
4 comments
Өвөр монголчууд энэ асуудалд зуудаг нохойг үүрэг бүү гүйцэтгэ
Hudlaa baihaa1
Ene medee unen geseen
hujaag magtaad bgaa pisdanuudiig bugdiig ni hujaa ruu hiij garga.esvel eden shig hyanltand bailgaad gazar shoroonii hamgin hund ajiliig ug.ulsaasaa urvasan hund shiitgel bagadna gej ugui