Японы эрдэмтэн Яшинори Осуми эсийн автофагийн судалгааны ажлаараа 2016 оны Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хүртсэн юм. Түүний энэхүү судалгаа нь эсийг задлах, дахин ашиглах замаар эрүүл байх нууцыг олсноороо анагаах ухааны салбарт өндөр ач холбогдолтой аж.
Эс өөрийгөө иддэг буюу агуулгад байгаа хэсгүүдээ дахин ашигладаг үйл явцад тулгуурлан нээсэн шинжлэх ухааны энэхүү ололтыг автофаг гэж нэрлээд байна. Энэ тухай ойлголт 50-д жилийн өмнөөс мэдэгдэж эхэлсэн ч Осумигийн судалгааны дараа анагаах ухааны салбарт чухал ач холбогдолтой болох нь батлагджээ.
Заримдаа өлсөж, мацаг барих нь хүний биед тун хэрэгтэйг эрдэмтэд нотолжээ. Японы эрдэмтэн Яшинори Осумигийн эсийн судалгааны ажилд өгүүлснээр хүн өлсөж, мацаг барих үед бие организм муу эсүүдээ устган шинээр эс төлжүүлдэг болохыг нотолсон байна. Энэ нь мацаг барих үед хүний бие махбодь маш сайн цэвэрлэгдэж эрт хөгширөлтөөс урьдчилан сэргийлэхээс гадна залуужиж болох олон талтай юм.