Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамирт таван жилийн нээлттэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн ТЕГ-т ажиллаж байсан Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат хоёрт дөрвөн жилийн хорих ял оноосон бол Б.Сүхбаатарыг хар тамхи хилээр оруулсан гэм буруутайд тооцож, мөн таван жилийн хорих ялыг хаалттай ангид эдлүүлэхээр болжээ. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн даваа гаригт болсон юм.
Нийслэлийн прокурорын газраас Б.Сүхбаатар, Н.Мөнхбат, Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг хилээр хар тамхи хууль бусаар их хэмжээгээр оруулж ирсэн, мөн уг хэргээс гадна Х.Тамирыг мансууруулах бодис хэрэглэсэн, хахууль авсан хэмээн буруутган шалгасан юм.