“20.000 хувьсагчтай” санхүүгийн луйварын схем ба Оюутолгойн гэрээ

2018-06-04 09:003min23
frealand

Бичсэн Б.Булгамаа

“Айванхоу Майнз” Компанийн тэргүүн Роберт  Фрийдланд 2005 онд Мелбурн хотод зохион байгуулагдсан хөрөнгө оруулагчдийн хуралд тавьсан (10 хуудас) илтгэлдээ 05 ам.долларын зардлаар бүтсэн футболкыг 100 ам.доллароор зарсантай адил ашиг Оюутолгой хэмээх дэлхийд нөөцөөрөө тэргүүлж буй алт-зэсийн ордоос олно гэж баярхав.  Тэрбээр үүнийгээ тодотгож “Монголын улс төрчид бидэнд их тусалсан”  гэж хэлсэн байдаг.

Тэрээр 30 минутын илтгэлд алтнаас зэс олборлох нь илүү их ашигтай, Монгол нь хог хаях өргөн уудам “хүнгүй” газар нутагтай, Төрийн бус байгууллага байхгүй,  Хятадтай ойрхон учир олборлосон бүтээгдэхүүнээ далайн тээвэр гэх мэтийн зардалгүйгээр зарах боломжтой, олборлолтыг хурдасгах цахилгаан мотор өрөмтэй, хамгийн хямд ажиллах хүчээр хурдан олборлолт хийх блокон технологитой гэх зэргээр цэвэр ашигтай ажиллах олон давуу талын тухай ярьсан. Түүний илтгэлийн бүрэн эхийг http://www.resourceinvestor.com/2005/03/06/nothing-it-planet-earth-robert-friedlands-tour-d-tolgoi -энэ линкээр уншиж болно.

Олон улсын үндэстэн дамнасан корпорацуудыг судалдаг SOMO төв, Монголын “Оюутолгойн Хяналт” ТББ-ын хийсэн судалгаанд “Фрийдланд 2011 онд Туркойз Хилл Ресурс компани нь Монголд явуулах үйл ажиллагаандаа хамгийн бага хэмжээний татвар төлөх болно хэмээн мэдэгдэж, тус компани нь Монгол Улсын Засгийн газар түүний дотор Ерөнхийлөгчтэй маш сайн харилцаатай тул Монголоос Канад руу шилжүүлэх ногдол ашигт бараг л тэг татвар төлөх тухай ярьж байжээ” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ оны эхээр бэлэн болсон тус судалгаанд Туркойз Хилл Ресурс компани нь Монголд төлөх ёстой хамгийн багадаа 232 сая ам.долларын татварыг зувчуулсан тухай дэлгэрэнгүй тайлан бэлтгэжээ. Тэрээр РиоТинто нь энэ татварын булхай луйврыг татварын диваажин гэгдэх улс орнуудад нэг ч ажилтангүй компаниудаараа дамжуулан хийдэг, мөн тэдэнд дэлхийн томоохон байгууллагууд тусалдаг талаар судалгаа нотолгоотой өгүүлнэ. Бүрэн эхийг  https://www.somo.nl/wp-content/uploads/2018/01/Mining_taxes_V_1.2.pdf -энэ линкээр үзэж болно.

Манай улсын Татварын Ерөнхий газар Рио Тинтогоос 155 сая ам.долларын татварын торгууль нэхэмжилсэн боловч Туркойз Хилл Ресурс компани үндэслэлгүйгээр энэ торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Уул уурхайн сайд Д.Сумъяабазарын мэдэгдсэнээр Туркойз Хилл Ресурс буюу Рио Тинто нь арбитрийн шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагийнх нь хариуд “Бид шударга үнэний төлөө маргаан үүсгэж байгаа учир санаа зовохгүй байна” гэж мэдэгдсэн. Харамсалтай нь манайх арбитрийн шүүхэд ихэвчлэн ялагддаг.

5-р сарын 29-нд Сангийн сайд асан Ч.Улаан 25-р суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа өнгөрсөн он жилүүдэд 4.2 тэрбум ам.долларын зардлаар ил уурхайг ашиглаж, ил уурхайгаас олсон хөрөнгөөр далд уурхайг ашиглахаар бодож төсвөлсөн Оюу толгойн төслийн ТЭЗҮ (төслийн техник эдийн засгийн үндэслэл) нь одоо 14 тэрбум ам.доллар болтлоо өссөн гэж тайлбарлахдаа “Анх Оюутолгой, Тавантолгой ордыг ашиглах удирдамж чиглэлийг УИХ ЗГ-т өгөхдөө өгөөжийг 34-51 хувь хүртэл нэмэгдүүлэх чиглэл өгч байсан. Энэ гэрээ хэлцэл явсаар байгаад 2009 онд ЗГ-аас УИХ-д  “34 хувь дээрээ тогтоё. 34 хувьдаа таарсан хөрөнгө оруулалтыг МУЗГ хийх ёстой юм байна” гэдэг асуудал Засгийн газраас тавьсан. Мэдээж бид тухайн үед тийм хөрөнгө оруулж чадахгүй байсан. УИХ “Монголын тал Оюутолгойн үр ашгийг урьдчилж авах замаар 34 хувиас эхэлье гэдэг тодорхой чиглэл өгсөн. Гэтэл үр ашгийг нь хүртэх байтугай өндөр хүүтэй зээл төлөх гэрээ байгуулсан. Энэ зээлийн хүү гэдэг асуудал бол ер нь луйврын схем юм шүү дээ. Улирал тутамд өмнөх хүүгээсээ хүү боддог. Энэ бол санхүүгийн луйврын схем.

Анх УИХ-аас өгсөн чиглэл нь алтан хувьцааны зарчмаар 34 хувь нь баялгийн эзэнд шилжих зарчмаар үнэгүй эзэмшье гэсэн хэлэлцээ хийгээрэй гэдэг чиглэл өгсөн.

Хөрөнгө оруулагч Оюу толгойн ТЭЗҮ-д 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж түүгээр ил уурхайг ашиглана. Ил уурхайн ашгаас далд уурхайн хөрөнгө оруулалтыг хийнэ гэсэн үндэслэлтэй байсан. Өөрөөр хэлбэл далд уурхайг ашиглахад нэмэгдэл хөрөнгө оруулалт татахгүй, зээл авахгүй гэсэн тохироотой байсан. 2012 онд 4.2 тэрбум ам.доллар нь 7 тэрбум болсон. 2018 оны эхэнд Риотинтогийн гүйцэтгэх захирал Жан Себастъян Жак манай Ерөнхий сайдтай уулзлаа. Ингэхдээ далд уурхайд 7 тэрбум ам.долларын хөрөнгө орууллаа гэж хэлсэн байдаг. Тэгэхээр 4.2 байсан нь 14 тэрбум болж өсч байгаа юм. Ахиад тэр хөрөнгө оруулалт нь хэд болж хувирахыг бид мэдэхгүй. Учир нь энэ хязгааргүй эрхийг Дубайн гэрээгээр өгчихсөн. Энэ зардал өсөх тусам манай 34 хувийн өр зээл тэр хэмжээгээр нэмэгдэж байна. Тэр хөрөнгө оруулалтыг яаж суутгаж авах, яаж нөхүүлэх вэ? гэдгийг үл маргалдах зарчмаар нэн тэргүүн ээлжид Монголын баялгаас суутган авна” гэсэн заалттай гэж тайлбарлаж байгааг  http://www.imedee.com/25tv-am-neevel-ch-ulaan/ линкээр үзээрэй.

Фрийдландын бодлого одоо ч гайхамшигтайгаар хэрэгжиж байгааг дээрх баримтууд нотолж байгаа бол харин Монгол Улсын бодлого хаана очоод хэрхэн замхарч байгааг Ч.Улааны ярилцлага болон дээрх баримтууд бас л тодорхой нотолж байна.

Одоо бид Оюутолгойгоос өгөөж авах нь битгий хэл нөхөн сэргээгдэшгүйгээр байгаль орчноо сүйтгүүлээд үлдэх нөхцөл үүсээд байгаа.

Монголын “Оюу толгойн хяналт” байгууллага болон үндэстэн дамнасан корпорацуудыг судлах төвийн гаргасан судалгааны дүгнэлтэд: “Рио Тинто нь сул хөрсийг орхиж ашигт ажиллагааг дээшлүүлэх зорилгоор туннель дагуу агуйн хянагч (cave tracker) төхөөрөмж ашиглаж, чингэснээр агуйн олборлолтыг аюулгүй болгоно гэж найддаг. Гэвч туршлагаас харахад газар хөрсний суулт, нуралтаас үүдэн “газрын гадаргууд орох өөрчлөлт ихээхэн байх ба байгаль орчны томоохон сүйрэлд хүргэх аюултай” Оюутолгойн далд уурхайн хөгжил, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюутолгойн техникийн илтгэлийн хоёр дахь үе шат гүний уурхайн байгаль орчин нийгмийн нөлөөлийн үнэлгээний тодотгол эсвэл шинэ дүгнэлт маягаар ч оруулаагүйг шүүмжилдэг. Улмаар 2012 оны БОННҮний тоон шинжилгээгээр дээрх уршиг ихээхэн хэмжээтэй байх ба суултын бүс хамгийн багадаа 8 км кв талбайг хамрах нь аюулгүй байдалд эрсдэл учруулахаар тогтохгүй, гидрогеологи болон геологийн нөхцөлд сөргөөр нөлөөлөхүйц байгаа юм” гэжээ. Үүн дээр говийн бүс усгүй болох магадлалтай гэсэн дүгнэлт ч байна.

Энэ бүхний эсрэг тэмцэж байсан Уурхайн Инженер, Эдийн Засагч, Доктор С.Авирмэд гуайн гэгээн дурсгалыг хүндэтгэн түүний 2012 онд бичсэн нийтлэлийг та бүхэндээ  UPDOWN.MN цувралаар хүргэх гэж байна. Тэрээр энэ нийтлэлийг 2012 онд бичсэн хэдий ч өнөөгийн дүр төрхийг урьдчилан тодорхой харсан байгаа нь гайхалтай. Энэ Оюутолгой ордыг цөлмөх үйл ажиллагаа хир эртнээс эхэлсэн, ямар механизмаар явагдсан, хэрхэн хуулийг өөрчилж, үндэстэн дамнасан корпорац гэх 1800 оноос эх дэлхийгээ ухсан ёроолгүй шуналтай этгээдүүдийн үзэл суртлыг хэрхэн ард түмэндээ суулгаж байгааг өгүүлнэ.

           Оюу толгойн луйвар ба Баабартан 

(Цуврал -1)  

2012-04-09 Бичсэн С.Авирмэд, Уурхайн Инженер Эдийн Засагч, Доктор

Их гэх зарим гүрэн, олон арван жилийн турш Африк, Латин Америк, Азийн зарим ядуу буурай орнуудын баялгийг сорон мөлжиж, ард иргэдийг туйлд оруулж, төр засгийг нь дампууруулсан тэр туршлагад өртсөн шалтгааныг Судлаач Х.Болорболдын орчуулж эмхтгэсэн “Эдийн засгийн алуурчдын золиосууд ” номонд:

Мянгыг хулгайлахын тулд хулгайчийн гар хангалттай,

Саяыг хулгайлахын тулд үгсэн бүлэглэл хангалттай,

Тэрбумыг хулгайлахын тулд хууль гаргуулах хангалттай,

Харин хуу хамахын тулд ганцхан үзэл суртал хангалттай” гэж тодорхойлжээ.

Эдийн засгийг либералчлах нэрийн дор, нийтийн төрийн өмчийг сая саяар хулгайлах замаар Монгол дахь луйвар эхэлсэн юм.

Ардчилсан хувьсгалын дараа төрийн ба нийтийн өмчийг хэдхэн этгээд үгсэн хуйвалдан завшсан энэ үйл ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байна.

Харин захиалгат хууль гаргуулах, хууль засварлах үйл ажиллагаа 90-ээд оны сүүлчээс эрчимжсэн бөгөөд бас л өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа бөгөөд цааш улам бүр лавшрах шинжтэй байна. Үүний хамгийн том баримт бол 1997, 2006 оны Ашигт малтмалын тухай хууль бөгөөд, бас нэг ноцтой жишээ нь 2000 оны шинэ жилийн өмнөхөн хоёр намын хэсэг бүлэг хүмүүс Үндсэн хуулийг “бузарлаж” тодорхой зүйл заалтыг өөрчилсөн баримт юм.

Тэрбумыг хулгайлахын тулд хууль өөрчилсөн нь

Монголын баялгийг цөлмөх, улс орныг нь дампууруулах гадаад гүрний бодлого, “хувьсгал” ялсны дараагаар шууд эхэлсэн юм. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд нэгэнт туршигдсан олон аргыг хэрэглэдэг болов уу ? гэж бодогдоно.

Далайн чандад амьдарч байгаа халимаг гаралтай чинээлэг хүн Монголд өрнөж байгаа өөрчлөлтийг дэмжиж “буяны гараа” сунган 1990 онд геологи уурхайн салбарт ажиллаж байсан ирээдүйтэй байж болох дөрвөн залууг Америкт англи хэл сургах мэргэжил дээшлүүлэх зорилгоор зардлыг нь даасан байдаг. Тэдний нэгийг Дугарын Жаргалсайхан гэнэ. Би түүнийг муугүй мэдэх юм. Тэрээр ЗХУ-д уурхайн эдийн засагч мэргэжлээр төгсөж ирээд нэгэн үйлдвэрт ажиллаж байсан. Тэр үеийн энэ хүний тухай миний хувийн дүгнэлт бол суурь боловсрол, хүмүүжил, сайтай мэргэжлээрээ сайн сургууль төгссөн уурхайн эдийн засаг ордын эдийн засгийн үнэлгээний чиглэлээр үзэл бодол нийлдэг “тольковий парень” буюу “дажгүй залуу” байсан гэж боддог.

Тэрээр 1991 онд буцаж ирснийхээ дараа уурхайн үйлдвэрүүдийг хувьчилна, Эрдэнэтийг яаж хувьчлах вэ? гэж санаа зовсон “амьтан” болсныг би мэдэх юм.

Тэрбээр нэгэн хувийн компанид ажиллаж байхдаа хамгийн түрүүнд Монгол Улсын хамгийн том алтны Бороогийн ордыг Америкийн “Моррисон Кнудссон” гэх компанид өгөх гэж чармайж байсныг олон хүн мартаагүй байх аа. Тэр том ордыг гадаадынханд өгч, Монголын эдийн засгийг хөгжүүлнэ гэхээсээ мөнөөх Баабартаны хэлэх, өөрийгөө илчилсэн, “нэг муу өчүүхэн хувийн эрх ашгаа” урьтал болгосон юм биш байгаа ч гэж одоо бодогддог юм.

“Хувьсгал”-ын өмнө болон дараа нь геологи уурхайн хэсэг эрдэмтэд инженерүүд Зөвлөлтөөс хараат байсан эрдэс баялгийг судлах, ашиглах бодлогыг өөрчлөх тухайлбал алтны шороон ордуудаа үндэсний үйлдвэрээр ашиглах, үр ашиг багатай хамтын үйлдвэрүүдийг халах, татан буулгах, улмаар геологи уурхайн үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх бодлого зорилт тавьж хот хөдөөгийн 17 байгууллага 2000-аад хүний гарын үсэг цуглуулж тухайн үеийн сайд нарын зөвлөлийн дарга Д.Содномд илгээж байсан нь 90 оны “хувьсгал”-ыг ялуулахад ихээхэн түлхэц өгсөн. Мөн 1991 онд “геологи уурхайчдын холбоо”-г байгуулж төр засгийн ажилд туслах гэсэн нь тухайн үеийн зарим эрхтэн дархтаны дургүйцлийг хүргэсэн төдийгүй өнөөгийн гадаадын хөрөнгө оруулагчдад мөн таалагдаагүй гэдэг нь одоо бас тодорхой болж байна.

Ерээд оны дунд үеэс эвсэл холбоо байгуулах хөдөлгөөн эрчимтэй өрнөж байлаа. Энэ үед “Уул уурхайн үндэсний ассоциац” хэмээх төрийн бус байгууллага төрсөн бөгөөд хожим нь үүнийг мөнөөх Д.Жаргалсайхан толгойлох болсон төдийгүй бүр Монгол Улсын эрдэс баялгийн судалгаа ашиглалтын гол бодлогыг хэрэгжүүлдэг АМХЭГ-ын даргаар томилогдож хувийн ба төрийн эрх ашгийг хамгаалсан хоёр албыг давхар хашиж эхлэв.

Уул уурхайн Үндэсний ассоциац нь гол төлөв хувийн компаниуд тэр дотроо гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниуд тухайлбал Бороогийн алтыг цөлмөж дуусгасан “Сенттерра голд” Оюутолгойг ашиглах луйврын гэрээг байгуулсан “Айванхоу Майнз” Монголын алтны компаниудаас бүрдсэн бөгөөд тэдний эрх ашгийг хамгаалах нь энэ төрийн бус байгууллагын гол үүрэг гэдгээ дүрмэндээ тунхаглан зарласан төдийгүй үндсэндээ дээрх компаниудаас санхүүждэг ажээ. Харин Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хөсөрдүүлсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэдгийг түүний сүүлийн арав гаруй жилийн ажиллагаа үр дүнгээс төвөггүй харж болно. Тэгэхээр ийм үйл ажиллагаа явуулдаг байгууллагын Ерөнхийлөгч нь Д.Жаргалсайхан нь эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлогыг хэрэгжүүлдэг байгууллагыг бас толгойлдог байсан нь зөөлнөөр хэлбэл ашиг сонирхлын зөрчил хатуухан хандвал Монгол Улс ард түмний эрх ашгаас урвасан үйлдэл байсан гэхээс өөрөөр тайлбарлаж болохгүй байхаа.

Энэ талаар олон ноцтой жишээ баримтаас хоёрхоныг дурдаж Монгол Улсын ашигт малтмалын лицензийг олноор нь цуглуулга хийдэг “майнинг” тодотголтой хэдхэн компанийг зохион байгуулсан бөгөөд тэдгээрийн нэг болох “майн инфо” гэх лицензээр холбогдсон түншүүдийн хувийн компани нь Таван толгойн нүүрснээс эхлээд олон арван ордын лицензийг шилжүүлэх нэрээр дамлан худалдаж, төрийн өмчөөр наймаалцах үйл ажиллагааг явуулж байсан баримт бий.

Өмнөх нийгмийн үеийн геологи хайгуулын ажлын томоохон ололт, Монгол Германы хамтын үйл ажиллагааны үр дүн болсон дэлхийд ховор өндөр чанартай Төмөртийн Овооны цайрын ордыг гадаад, дотоодын хэсэг бүлэг хүмүүс хуваан цөлмөх үйл ажиллагааг энэ нөхөр зохион байгуулсан гэх яриа ч тархсан нь бий. Энэ хүний идэвх санаачлаг оролцоотойгоор хийсэн 1997 оны Ашигт малтмалын тухай хууль нь нөхөж баршгүй гамшиг дагуулсан төдийгүй Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал тусгаар тогтнолд ч аюул занал учруулж байна.

1997 он

Монгол Улсын эдийн засгийг бусниулах улмаар сүйтгэх ажиллагаа аажим аажмаар газар авсаар байлаа. Мал аж ахуй түүхий эдийг боловсруулах үйлдвэр барилга материалын үйлдвэрлэл, газар тариаланг хувьчлах нэрэн доор үйлдвэрлэлийн хэрэгсэл техник тоног төхөөрөмжийг хуучирсан хоцрогдсон гэх нэрийдлээр урд зүгт төмрийн хог болгон ачуулав. Эрдэс баялгийн салбарын зохион байгуулалтыг эвдэж төрийн төв байгууллагыг татан буулгаж ажиллах хүчийг нь гудамжинд хөөж гаргасан боловч тэрэндээ сэтгэл ханасангүй . Монгол Улсын хөгжлийн тулгуур хүчин зүйлс болсон газрын хэвлийн баялаг нь төрийн мэдэлд байсаар байв. Үүнийг төр ард түмний мэдлээс гаргахад Үндсэн хуулийн заалт, Ашигт малтмалын тухай хууль “саад, лай” болсоор байв. 1995 оны ашигт малтмалын тухай хуулийг үндсэндээ бүх ард түмнээр хэлэлцүүлж Монголын нийт геологич уурхайчид мэргэжлийн байгууллагын саналыг авч монгол улсын эрх ашгийг хамгаалсан муугүй хууль байлаа. Гэтэл сайхан завшаан гарав. 1996 онд балчир нам засгийн эрхэнд гарлаа. Гэнэтийн юм боллоо. Төр засгийг залуурдах бэлтгэл туршлага үнэндээ байсангүй. Энэ завшааныг далайн чанад дахь эзэд овжиноор ашиглалаа. Монгол Улсыг хөгжүүлэх гол хүчин зүйл бол гадаадын хөрөнгө оруулалт гэж тунхаглав. Энэ нь Монголчуудын дээд доод төвшинд аль алинд нь таалагдав. Угаасаа Монголын сүүлийн 300-аад жилийн түүх нь биднийг залхуу болгож хүний гар харж бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж дасгасан учир хөгжлийн энэ үзэл баримтлалыг эсэргүүцэх хүчин гарсангүй. Аугаа их ЗХУ ах дүүгийн найрамдалт социалист улс орнуудын тусламжид түшиглэн улс орон хөгжих тухай уламжлалт номлол нь гадаадын хөрөнгө оруулалт түшиглэн эх орноо хөгжүүлэх тухай үзэл баримтлалтай агаар нэгэн байлаа. Гадаадын Хөрөнгө оруулагчдийн чуулга 1997 оны 6-р сард Монголд болох тухай балчир намын засгийн газар бүр өмнөх намар нь сүр дуулиантай зарлаж түүнд зориулан тусгай төлөвлөгөө гаргаж бэлтгэлийн нүсэр их ажил найман сар үргэлжилсэн юм.

Ингэхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг уул уурхай буюу ашигт малтмал хөдөө аж ахуйн салбарт оруулна гэж эхлээд зарласан боловч ХАА нь яваандаа мартагдсан агаад тэр нь үнэндээ наад талын өнгө маска төдий зүйл байсан бөгөөд гол зорилго нь Үндэстэн дамнасан корпорацуудад Монголын баялгийг өгөх түүнийг цөлмөх нь гол зорилт байлаа.

Ашигт малтмалын салбарт гадаадын хөрөнгө оруулахын тулд хоёр гол бэлтгэл ажлыг хийж дээрх зорилтоо хэрэгжүүлсэн юм. Энэ нь:

            Олон арван жилийн турш Монголчуудын өвөг дээдэс өнөө үеийнхэн ба үр ач нартаа хадгалж газрын хэвлийдээ ч, судалгааныхаа бичиг баримтаа ч төрийн маш нууцад тооцож хайрлан хамгаалж, хямгадаж ирснийг ил болгох зорилгоор Монгол улсын эрдэс баялгийн сан  лавлахыг англи хэл дээр хийж тараах

            Монголын эрдэс баялгийг хэн дуртай нь авч ашиглаж болох худалдах, зарах банкны барьцаанд тавих Ашигт малтмалын шинэ хууль хийх нь гол зорилт байсан бөгөөд үүнд саад болж байсан 1995 оны хуулийг хүчингүй болгох зорилт байлаа.

Энэ үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэх гадаадын болон Монголын багийг ч бүрдүүлсэн байв. Геологи уул уурхайн асуудал хариуцсан төрийн байгууллагыг ХААҮЯ-нд харьяалуулж сайдаар нь Барилгын мэргэжлийн хүнийг томилов.  Мөн яаманд ашигт малтмал хариуцсан газрын даргаар огт өөр мэргэжлийн хүн томилов. Хууль болоод эрдэс баялгийн сангийн лавлахыг боловсруулах ажилд мөн л тусгайлан бэлтгэгдсэн хүмүүст хариуцуулав. Тухайлбал мөнөөх Денверт мэргэжил дээшлүүлсэн этгээд энэ бүх ажлыг үндсэн нь зохицуулж байв. Хууль боловсруулах хэсэг гэхэд “эзэндээ үнэнч” нэр бүхий 4-5 хүнийг тухайн үеийн нэгэн яамны 9 дүгээр давхарт байрлах нэгэн хувийн компанийн өрөөнд нууцаар ажиллуулж, орчуулга хийлгүүлж байлаа. Мань мэт нь энэ чухал хуулийг боловсруулахад оролцоё гэсэн хүсэлтээ удаа дараа гаргаж байсан боловч хуулийн хэсгийнхний байгаа газар, хийж байгаа ажлыг чандлан нууцалж байлаа.

Чандлан нууцалдгийн учир юу вэ? гэвэл Латин Америк, Африкт нэгэнтээ туршигдаж тэдгээр орны баялгийг шулан мөлжих нөхцөлийг бүрдүүлсэн төр хуулийг Монголд шургуулсан  одоо нэгэнт тодорхой болжээ.

Энэ хуулийн төслийг боловсруулахад Дэлхийн банкнаас 600 мянган ам.доллар гаргасан үүний зарцуулалтад тухайн үеийн Сангийн сайд Цагаан хяналт тавьж ажиллаж байсан гэх яриа ч үнэний хувьтай гэж би боддог. 1997 оны хавар тавдугаар сард хуулийн төсөл бэлэн болж 5-р сарын 29-нд УИХ-ын дарга Гончигдоржийн алхны цохилт гялсхийснээр олон зуун жил хав дарж байсан их баялаг үрэн таран болох нөхцөл бүрдэл болсон юм.

Мөн оны 6-р сард ашигт малтмалын салбарт гадаадын хөрөнгө оруулагчдийн хурал болж билээ. Социализмын он жилүүдэд Аугаа их ЗХУ-ын удирдагч Брежнев ах дүү социалист орнуудын нам төрийн тэргүүнүүдийг угтан авдаг байсан шигээ гадаадын хөрөнгө оруулагчдийг угтан авав. Монголыг хөгжүүлнэ, Монголын баялгийг ард түмэнд нь хүртээнэ гэхээсээ энэ гэнэн цагаан хүмүүсийн баялгаас яаж их өндөр ашиг унагах вэ? гэж дотроо бодож байгаа харийн ноёдийг хадаг сүү барин хөөрцөглөн угтаж бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонин телевиз гадаадын хөрөнгө оруулалтын ач тусыг магтан дуулж Монгол Улс их хөгжлийн гараандаа ирсэн мэт сурталчилгааг зогсоо зайгүй хийж тэр нь одоо болтол улиг болон үргэлжилсээр байна. Үзэл суртал гэж энэ.

Энэ үзэл суртлын загалмайлсан эцгийн талаар хойно өгүүлэх болно. Бас энэ том давлагааны эсрэг түүний мөн чанарыг ойлгож сөрж зогсох хүн тэр үед бараг байсангүй. Үнэндээ бид ч гэсэн гайхан харзнаж байлаа. Гадаадын хөрөнгө оруулалт улс орны хөгжил чухал гэхдээ аливаа юмны дооз ихэдвэл эм биш хор болдог тухай хязгаарлагдмал хүрээнд ярьдаг байсан боловч ингэж хандсан хүнийг тухайн үеийн эрх баригчид ад шоо үздэг байсныг би өөрийн биеэр ойлгосон юм.

1997 оны хуулийн үр дүнг ГХО-ыг татахад чухал ач холбогдолтой болсон тухай, геологи хайгуулын ажлын хэмжээ өссөн тухай, сая сая ам.долларын тухай эдийн засаг өсөж байгаа тухай үлгэр одоо хүртэл үргэлжилсээр байна. Мөнөөх Денверт мэргэжсэн этгээд тухайн үед Монголын баялгийг Дурааг хорооны иргэн дугаар лиценз авч болох чөлөөт эдийн засгийг хөгжүүлэх сурталчилгаагаа улиг болтол хийх боловч  үнэн хэрэгтээ ард иргэд ашигт малтмалын талаар ямар ч мэдээлэлгүй эрдэс баялаг орд уурхай гэдгээ ч сайн ойлгодоггүй байсан үед геологийн иж бүрэн мэдээллийг атгандаа барьж байсан этгээд түүний ойр дотнынхны майнинг овогтой компаниуд лиценз нэртэй боловч үнэн хэрэгтээ алт мөнгө зэс нүүрс төмрийн……..арвин их баялгийг эзэмших зөвшөөрлийн бичгийг бүр хэдэн зуугаар нь авч үнэ хүргэж зарахаар жоорлож байлаа.

Олон арван жил манай геологичид урин хавартаа өргөн уудам нутгийнхаа баялгийг судлахаар дөрвөн зүг найман зовхисыг чиглэн гарч намарт нь эргэн цуглаж олз омгоо хуваалцаж баяраа тэмдэглэдэг байсан. Геологийн яамны байранд 1997 оны зун болсон нэг тохиолдлыг огт мартаж чаддаггүй юм. Шинэ хууль хэрэгжиж эхлэн лицензийн өргөдөл хүлээн авч байсан юм. Гадна талаас нь харвал геологийн судалгаа хийж байгаа геологич гэмээр сахал үсэндээ баригдсан хуучин жинс пүүз өмссөн нэгэн гадаад иргэн лиценз авах хүсэлтээ гаргаж байна. Тэрээр Хэнтийн хойд хэсгийн алтны район гэж геологчдийн нэрлэх зуу гаруй жилийн өмнөөс алт олборлож байсан хойт хилийн наахнаас Зүүнхараа Шарын голыг оруулаад Төв аймгийн Жаргалант сумын нутгийг хамруулсан асар уудам нутгийг лицензээр авах хүсэлтэй байлаа.  Тухайн үед би ямар их шунал вэ? хайран баялгийг маань  энэ нөхөр авах нь арай ч үгүй байлгүй дээ гэж итгэж ядаад өнгөрсөн билээ. Хожим нь энэ этгээд хүслээ биелүүлж тэр их баян нутгийг лицензээр эзэмшиж чадсан ба хармаандаа сохор ч зоосгүй гуйлгачин ирээд тэр том талбайн судлагдсан болоод судлагдаагүй асар их баялгийг зарж хага баяжаад тонилсон гэцгээдэг. Яг энэ үед өнөөгийн Ерөнхий сайд шударга дүртэй Батболд Монголын хамгийн их нөөцтэй Бороо, Нарантолгойн алтны үндсэн ордын лицензийг авахад тусалж нүгэл хийх боломжийг түүнд олгосондоо одоо хүртэл би харамсаж явдаг.

1990 он хүртэл 45 төрлийн ашигт малтмалын 700-гаад орд буюу үндсэндээ уурхай үйлдвэр байгуулах түүхий эдийн бааз объектүүд ашиглахад бэлэн болсон байлаа.

Эдгээрийн нэлээд нь барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэх эх үүсвэр байсан боловч үлдсэн нь алт, мөнгө, зэс, хайлуур, жонш, төмөр, фосфорит, магнезит, хар тугалга, цайр, цагаан тугалга, вольфрам, уран, газрын ховор элемент ….ын уурхай үйлдвэр байгуулах бэлтгэгдсэн түүхий эдийн бааз байжээ.

Хорин нэгдүгээр зууны эх гэхэд эдгээр орд обкектүүдийн анхны хуваарилалт буюу бүгдээрээ лицензээр хэн нэгэн этгээдийн эзэмшилд очсон байлаа. Мөнөөх хар хууль батлагдсанаас хойш 2002 он хүртэл алтны шороон ордыг эс тооцвол эрдэс баялгийг ашиглах дорвитой том үйлдвэр ашиглалтад баригдсангүй.

1998 оны хавар зуны заагаар мөнөөх гайтай Баабар гэгч Сангийн сайдын сэнтийд хэдэн сар залрав. Богинохон хугацаанд сайдын сэнтийд зайдагнахдаа Монгол Улсын эдийн засагт асар их хэмжээний хор хохирол учруулсан төрийн зүтгэлтэн манай улсын түүхэнд байхгүй болов уу.

Монгол Улсын төрийн мэдлийн хэд хэдэн банкийг хүчээр дампууруулж олон харилцагчдыг хохироож хувийн нэгэн банкийг байгуулсан нь мөнөөх чөлөөт зах зээлд шилжиж байгаа чухал үйл явдал мэт Баабартангууд тайлбарлахыг оролддог боловч түүний үнэн мөнийг түүх энэ салбарын мэргэжилтнүүд шүүн тогтооно биз.

Нийтдээ 20 гаруй жил Монгол Германы геологичид хамтарч судалсан Монгол Улсын сор болсон Бороогийн алтны ордыг Сү.Батболд, Төмөртийн овоогийн цайрын ордыг БНХАУ-ын хязгаар нутгийн нэгэн иргэнтэй тогтвортой байдлын гэрээгээр ашиглах зөвшөөрөл (тогтвортой байдлын гэрээний хуулбарыг хавсаргав) өгсөн нь Монгол Улсад төлөх татвараас 3-5 жилээр чөлөөлж Монгол Улсын их баялгийг үндсэндээ зүгээр бэлэглэх, гаднынхан завшиж  хэмжээ хязгааргүй баяжих, биднийг ядууруулах, газар нутаг байгаль орчныг сүйтгэх, улмаар Африк, Латин Америкийн “хөгжлийн замаар” оруулах эх суурийг тавих, улмаар улс орны эдийн засгийн аюулгүй байдал алдагдах нөхцлийг бүрдүүлснийг өнөөгийн Монголын уурхайн салбарын “хөгжлийн байдал” нотолно.

Энэ хоёр ордыг төрийн бодлогоор ашигласан бол өнөөгийн Монголчуудын мөрөөдөл болсон орон сууцжуулах “100, 000 айлын орон сууц” хөтөлбөр биелэх боломж бүрдэх байсан.

Бүх ард түмний идэвхтэй хэсгийн саналыг авсан салбарын инженер техникийн ажилтнууд хуулийн эрдэмтэн мэргэжилтнүүдийн санаа бодлыг өргөн тусгасан, үндэсний эрх ашиг болоод хөрөнгө оруулагчдийн эрх ашгийг тэнцвэртэй харгалзсан, үндсэндээ хэрэгжиж амжаагүй 1995 оны хуулийг яаран сандран өөрчилж, 1997 оны захиалгат хуулийг гэрлийн хурдаар боловсруулж баталж хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж тэгээд Баабар гэгчийг хэдхэн сар Сангийн сайдаар томилж 2 сайхан ордыг гаднынханд “идэх” боломж олгосон нь гадны “урт гар” орж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байхаа.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн нутагт орших Төмөртийн Овоогийн ордоос нөөц нь нэгэнт тогтоогдож баталгаажсан цайр, төмөр, кадми, инди агуулсан хагас түүхий эдийг үндсэндээ Хятад Монголын хамтарсан гэх компанийн хэсэг нөхдүүд хяналтгүй зөөж байна.

Бороогийн ордоос 1992 онд батлагдсан “алт хөтөлбөр”-ийн дагуу 40-өөд тонн алтыг 13-14 жил ашиглах ёстой байсан боловч, Канадын компани энэ нөөцийг үндсэнд нь 3-4 жилд ховх цөлмөж өнөөгийн байдлаар 60 тонн алт тусгайлсан тээврээр манай нутгаас ачигджээ. Бороогийн алтнаас Монголд юу үлдэв? гэхээр хог болсон түр сууцны оромж, онгойсон нүх, овоолсон шороо, 60 тонн алтны арваад хувь нь үлдсэн эсэх нь эргэлзээтэй. Баабарын хийсэн балаг багаар бодоход энэ.

1997 оны энэ балагт хуулийн тухай анхны мэдээлэл сонин хэвлэлийн хуудаснаа 2000-2001 онд гарсан. Түүнээс хойш энэ хуулийн хор уршгийг нийгмийн идэвхтэй хэсэг, төр засгийн зарим зүтгэлтнүүд ойлгож энэ хуулийг даруй өөрчлөхийг оролдож байсан боловч гадна дотнын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Ийнхүү хуулийн зарим төсөл гарч тухайн үеийн Засгийн газарт хэлэлцэгдэж эхлэхэд л зарим эрх мэдэлтэнүүдээс гадна энэ хуулийг өөрчлөх юм бол гадаадын зээл донорын тусламжийг зогсооно, Монгол Улс ардчилал зах зээлээс ухарлаа гэх зэргийн сүрдүүлэг гарч байснаас хуулийг өөрчилж хугацаа алдаж байжээ. Тэр байтугай зарим орны төрийн тэргүүн Монголд суугаа элчин сайд нь хүртэл ийм сүрдүүлэг хийснийг гэрчлэх хүмүүс бий.

Ийнхүү хоёр том ордоо алдаж Монгол Улсын газар нутгийн бараг тал хувь нь лицензээр бүрхэгдэж олгосон лицензийн тоо 7000 давж эдгээр нь шилжүүлэг нэрээр “хар зах” дээр наймаалж, далд эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээ хэдэн зуун саяар хэмжигдэх боллоо. Ийм нөхцөл байдалд 1997 оны хуулийг өөрчлөх гарцаагүй шаардлага гарсан юм. 2004-2005 онд “Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн” “Эрс шинэчлэл” “Миний Монголын газар шороо” зэрэг хөдөлгөөн төрийн бус байгууллагууд зохион байгуулагдаж идэвхтэй үйл ажиллагаа явуулж олон нийтийн талархлыг хүлээж байлаа. Зөвхөн Баабар л хөдөлгөөн гэж юу байсан юм бэ? гэж бухимдан эсэргүүцэж хөдөлгөөний идэвхтэй гишүүдийг үзэн ядаж гүтгэн доромжилж байсан баримтууд түүний бичвэрүүдэд баримт болон үлджээ. Эдгээр эвсэл хөдөлгөөнүүдийн гол үйл ажиллагаа нь Асгатын мөнгө, Бороогийн алт, Оюутолгойн зэс, Таван толгойн нүүрсийг Үндсэн хуулийн заалтын дагуу Монгол Улс, ард түмний эрх ашигт зохицуулан ашиглах, 1997 оны “хар хууль”–ийг өөрчлөх шаардлага байлаа.

Ард түмний энэ хөдөлгөөнийг УИХ-ын гишүүн О.Энхсайхан хэдхэн сарын хугацаанд маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж манлайлан дэмжиж “Миний Монголын газар шороо хөдөлгөөн”-ийг санаачлан байгуулж, 2005 оны 12 дугаар сард Ашигт малтмалын тухай хууль санаачилж засгийн газраар хэлэлцүүлж УИХ-д оруулахад бэлэн болгосон яг тэр үед гэнэт хүндээр өвчилж хоёр сар гаруйн дараа харамсалтайгаар нас барсан юм.

Үргэлжлэл бий ……..

Цуврал 2 энд дарж уншина уу

23 сэтгэгдэлтэй

  • Pingback: “20.000 хувьсагчтай” санхүүгийн луйварын схем ба Оюутолгойн гэрээ – Цахим дуу хоолой

  • уурхайчин

    2018-05-31 12:48 at 12:48

    Баабарыг Брежневийн араас явуулая.

    Хариулах

  • зочин

    2018-06-01 09:26 at 09:26

    учирыг нь ойлгохгүй үхэж дуусах монголчууд

    Хариулах

  • Барс

    2018-06-01 10:55 at 10:55

    ТЭНЭМЭЛ ХУУШКААГИЙН ДУСАЛ ШЭЭС ТАЙРДСАН БААБАР ГӨЛӨГ ЧИ БИДНИЙ ГАРААС МУЛТРАХГҮЙ ШҮҮ !!!!

    Хариулах

  • irgen,

    2018-06-01 14:56 at 14:56

    eh ornoo hyntei ni hudaldsan aluurchin deeremchid baina shdee, toriig ni eronhiilogchtei ni doromjildog ni todorhoi maanag hyymyys tord baidgiin gai, hezeech nohoshgui hohirol ,,,,,olon ulsad ter tusmaa mongoliin tald handah shyyhed handahgui bol bygd huivaldaan ,,,,mongolch ongorchee

    Хариулах

  • Зочин

    2018-06-04 16:37 at 16:37

    Баабар, бас Батболд нарыг там хүлээж байгаа гэсэн байхаа

    Хариулах

  • эрка

    2018-06-04 20:01 at 20:01

    Хэн юу ярвснаар бус хэн юу хийж бүтээснээр, хичнээн орлого олж хичнээн зарлага гарган хичнээн татвар төлж буй бодит үнэнээр асуудлыг авч үзэх хэрэгтэй болов уу

    Хариулах

  • эрка

    2018-06-04 20:08 at 20:08

    Анхны тохиролцоо бол ил уурхайн орлогоор далд уурхайг санхжүүжүүлэх хувилбар байсан. Гэхдээ ингэж явбал асар их хугацаанд асар их зардлаар олборлолт явуулах байсан. Анх Фрийдландын сурталчилж байснаар монголчуудын цалин хөлс, татвар шимтгэл, гэрэл цахилгаан, түлш штахууны кардал хямд байсан. Харин өнгөрсөн энэ бүх зардал бараг 10 дахин өссөн. Худлаа гэвэл статистийки йн тоо баримтыг шалгаад үзээрэй. Тийм учраас анхны төлөвөлөсөн хувиблаар олборлолт явуулах нь ашиггүй болж илүү өндөр технологи ашиглах шаардлагатай болсон. Энэ бол блоклон олборлох арга. Үүнд 5 тэрбум доллар шаардлагатай болсон. Энэ зээлийг 10 жилийн дотор төлж барагдуулаад цаашдаа маш бага зардлаар олборлолт явуулах боломжтой болно. Энэ бол маш зөв хөрөнгө оруулалт, маш зөв зээл. Энэ нэмэлт хөрөнгө оруулалт монголд л үлдэнэ шүү дээ. Жил бүр 1 тэрбум доллар монголд орж ирнэ.

    Хариулах

  • erka

    2018-06-04 20:14 at 20:14

    ОюуТолгой үйлдвэр, ОюуТолгой орд газар хоёр бол хоёр өөр зүйл. 34 хувь бол үйлдвэрийн эзэмшлийн хувь. Шинээр үйлдвэр барих мөнгөний 34 хувь . Харин ОюуТолгой орд бол монгол улсын өмч. Энэ бол 100 хувь монгол улсын өмч. ОюуТолгой үйлдвэр бүтээгдэхүүн үйлдвэрлхэхдээ түүхий эдээ монгол улсаас дэлхийн зах зээли йн ханшаар худалдан авч байгаа. Үүнийг Улаан гуай мэдэн будилж байх шиг байна. Энэ бол амьдралаас тасархай боломжгүй байр суурь:

    Хариулах

  • эрка

    2018-06-04 20:17 at 20:17

    Энэ Улаан гэдэг нөхөр эдийн засаг огт мэддэгүй хүн бололтой. Яаж сангийн сайд хийж байсан юм бол. Ийм мулгуу хүмүүс байхад монгол улс яаж хөгжих билээ? Монголчуудын нэр хүнд дэлхий даяар унаж монголтой холбоотой бүх компаниудын хуьцаа унах нь аргагагй шүү дээ. Одоо монголчуудад хэн ч итгэхгүй. Хойч үеээ, ирээдүйгээ яагаад боддоггүй, ийм харалган бэртэгчин үзэлтэй байдаг байна?

    Хариулах

  • Зочин

    2018-06-04 20:23 at 20:23

    Монголчуууд гаднын хөрөнгө оруулалт татах гэж хичнээн урилга заллага боллоо? Бусад оронд биш, Монгоод хөрөнгө оруулах нь юугаар давуу болох талаар хичнээн сурталчилгаа хийлээ? Хаана байна өнөөдөр тэр бага татвар? Хаана байна тэр хямд ажиллах хүчин? Хаана байна тэр тогтвортой байдал? Хаана байнй тэр хямд зардал? Хямд цахилгаан, хямд түлш? Монголчуудын бусдыг татахаар амалсан амлалтааас өнөөдөр юу биелэв? Монголчууд хэlсэн амандаа хүрсэн үү?

    Хариулах

  • Зочин

    2018-06-04 20:26 at 20:26

    Хөрөнгө оруулагчдад халтай, балагтай хуулийн гайгаар монгол улсад үйл ажиллагаа явуулахаар орж ирсэн гаднын бүх уул урхайн компаниуд монгол орноос дүрвэж дайжсан. Энэ явдал 2012 оноос эхлэсэн. Үр дүн нь гэвэл монголчууд ядууралын намаг руу итгэлтэй урагшилж байна. Гаднын хөрөнгө оруулагдчгы хөөснийхөө горыг одоо амсаж эхлээд байна.

    Хариулах

  • Зочин

    2018-06-04 20:36 at 20:36

    34 хувийн зээлийн хүү бол монгол улсан татварын хувь хэмжээнээс хамаарсан үзүүлэлт. Монгол улсын татвар хичнээн өндөр байна, зээлийн хүү төчнөөн өндөр байна. ОюуТолгойн 34 хувийн зээлийн хүү бол монгол улсын татварын хувь хэмжээний толин тусгал гэж ойлгож болно. Татварын хэмжээ асар өндөр байсан тул зээлийн хүүг 12 хувь болгож өсгөсөн. Баярын зсгийн газар татварын хэмжээгээ бууруулсан тул зээлийн хүүгээ мөн адил 6 хувь болгон бууруулсан. Хэрвээ 34 хувийн зээлийн хүүг доош буулгая гэвэл татварын хувь хэмжээг мөн адил буулгах шаардлагатай. Энэ бол зөвхөн нэг талын шахалт биш хоёр талаас харилцан буулт хийх асуудал. Аливаа харилцаа хэн хэндээ харилцан ашигтай байх ёстой. Одоогийн хувилбар бол хэн хэндээ ашигтай хувилбар. Ер нь монголчуудаас сохор зоосны ч зардал гараагүй гэдгээ санах ёстой.

    Хариулах

  • Зочин

    2018-06-04 20:40 at 20:40

    ОюуТолгойн гэрээ байгуулагдаад 8 жил, үйлдвэр ашиглалтанд ороод 5 жил өнгөрлөө. Энэ хугацаанд монгол улс газрын баялгаа ОюуТолгой үйлдвэрт худалдан борлуулсны орлого авч байна, татвырн орлогот авч байна, туслан гүйцэтгэх компаниуд бараа үйлчилгээ нийлүүлж орлого олж байна гээд монголчууд дандаа авч байна. Гэтэл монголчууд юу өгсөн юм? ОюуТолгой үйлдвэр өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн ашиг олоогүй явж байна.

    Хариулах

  • Зочин

    2018-06-04 20:44 at 20:44

    ОюуТолгой үйлдвэр өнөөдрийг хүртэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ бүх орлогыг сохор зоос ч дутаалгүй 100 хувь монголд оруулаад зогсохгүй дээр нь нэмэж гүний уурхайн хөрөнгө оруулалтын мөнгийг монголд оруулж байна. Амьдралын бодит үнэнийг харж ярих ёстой болов уу. Түүнээс бус санаандаа ургуулсан мөрөөдөл, шуналыг биш. Бодит амьдрал. Үнэн түүх.

    Хариулах

  • эрка

    2018-06-04 20:51 at 20:51

    ОюуТолгой үйлдвэрийн 2017 оны тайланд дурдснаар борлуулатын орлого 930 сая доллар, зардал 750 сая доллар, монгол улсад төлсөн татвар 180 сая доллар байна. Сарын зардлыг тооцвол ойролцоогоор 60 – 70 сая доллар. 150 сая доллар гэдэг бол ОюуТолгой үйлдвэрийн 2 сарын эргэлтийн мөнгөтэй тэнцэх хэмжээ. Монгол улсын валютын нөөц 3-4 сарын эргэлтйин мөнгөтэй тэнцэнэ. Энэ нь 3 тэрбум доллар. 2 сарын эргэлтийн мөнгөтэй тэнцэх мөнгийг татвал эдийн засаг шууд хямрана. ОюуТолгой үйлдвэр үүнтэй яг адилхан. Энэ үйлдвэрийг ингэж хорлож үйл ажиллагааг нь доголдуулж болохгүй.

    Хариулах

  • Зочин

    2018-06-04 20:57 at 20:57

    Элдэв Сомо энээ тэрээ гэсэн гаднын хатгаасаар үг хийх хэрэггүй. Иймэрхүү байгууллагын зорилго бол монгол улсыг хорлох санаатай. Үүний оронд аудитын шалгалт хийгээд орлого, зарлагын баримт, санхүүгийн тайланг шалгахад л хангалттай. Жил болгон аудитын компаниар шалгуулж байгаа. Итгэхгүй бол дахиад шалгана биз. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ, тээвэрлэсэн хэмжээ, хилээр гаргасан хэмжээ, бүтээгдэхүүн хүлээн авсан үйлдвэрийн баримт, төлсөн төлбөр, орсон орлогын баримт гээд бүх зүйл байж байна. Шалгахад я мар ч асуудалгүй. СОМО мэтийн хутган үймүүлэгчдийн үг бол лай л байна.

    Хариулах

  • эрка

    2018-06-04 21:00 at 21:00

    Бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс авахуулаад эцсийн хэрэглэгчид борлуулах хүртэл бүх ажиллагааны орлого зарлагыг үе шат бүрээр нь очоод биеэрээ шалгасан ч болно. Энд ямар ч нууц байхүй. Бүх зүйл ил тод. Тийм болохоор элдэв гүтгэлэг бол яршиг л байна. Зүгээри л шалга.

    Хариулах

  • Зочин

    2018-06-04 21:03 at 21:03

    “Энэ оны эхээр бэлэн болсон тус судалгаанд Туркойз Хилл Ресурс компани нь Монголд төлөх ёстой хамгийн багадаа 232 сая ам.долларын татварыг зувчуулсан тухай дэлгэрэнгүй тайлан бэлтгэжээ” гэнэ үү? Хуцдаг хулгайч нар вэ? Иймэрхүү байгууллагын гүтгэлэг хийснийх нь төлөө шүүхэд өгөхөд ч багадна.

    Хариулах

  • Pingback: “20.000 ХУВЬСАГЧТАЙ” САНХҮҮГИЙН ЛУЙВАРЫН СХЕМ БА ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ Цуврал (2) – updown.mn

  • ЖНШЖНШ

    2018-06-08 13:17 at 13:17

    ХА ХА ХА ,,,,,,,,,,,,,АЛТНААС ЗЭС ЯЛГАХ ИЛҮҮ АМАР ГЭСЭН БАИГАА БИЗ ,,,,,,,,,,,,,,ТЭГЭХЭЭР ШҮҮХДЭЛЦЭЭЛ ЯЛАГДВАЛ ТЭР Л БИЗ АЛТ ЗЭСЭЭ ЯЛГАЧИХААД ӨРӨӨ ЗЭСЭЭРЭЭ ТӨЛЧИХӨӨД АЛТАА АВЧ ҮЛДЭЭД АМЬДАРЛАА ӨӨД НЬ ТАТАЦГААЯА

    Хариулах

  • Зочин

    2018-06-22 21:40 at 21:40

    Дорнодод нефтийн орд илрүүлсний дараа Канадын Соко гэдэг компанийг ёстой утгаар нь барьж ирдсэн дээ. нөхдүүд ч яахав хятдуудад зарчихаад гараад явчихсан, одоо петрочайна дачин ямар хэмжээний татвар улсад төлдөг вэ. Бас Хан Ресурс гээд компанийг бас хатгаад хөөгөөд гаргачихсан, өртөг нь 100сая доллар монголын засгийн газар төлнө, үүндээ хэн ч хариуцлага хүлээгээгүй л байна. Одоо ОТ-оо ингэж оролдож байж хоёр хөршийнхөө аль нэгэнд нь л алдана л даа, эдийн засагт мэдэгдэхүйц түлхэц өгж байгаа томоохон бүтээн байгуулалтаараа улс төр хийгээд яахав дээ.

    Хариулах

  • Зочин

    2018-07-26 11:14 at 11:14

    НИйт монголчуудын дийлэнх нь энэ мэт өөрийн мэдэхгүй зүйлсдээ итгэдэг, бас буруушаадаг. Гэтэл тэнд чинь дандаа Монгол хүмүүс ажиллаж байгаа шүү дээ. Тэр хүмүүс чинь газар дээр нь ву болж байгааг мэдэж байгаа шдээ. Ийм ажил хийдэггүй шантааж хийж амьдардаг хүмүүсийг шалгаж болдоггүй юм уу?

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй