ОХУ-ын экс тагнуулчийн охин Юлияа Скрипаль анх удаа ярилцлага өгчээ

2018-05-24 10:471min12
yliya

Оросын тагнуулын ажилтан асан Сергей Скрипал болон түүний охин Юлия нар хоёр сар гаруйн өмнө Их Британийн Солсбери хотын худалдааны төвөөс ухаангүй байдалтай олдсон юм. Шинжээчид тэднийг сэтгэцэд нөлөөлөх химийн хорт бодисын халдлагад өртсөн болохыг тогтоосон юм. “Алдарт” тагнуулчийн охин 33 настай Юлия Скрипаль хордлого нь тайлагдсаны дараа анх удаа Солсбери хотноо Ройтерс агентлагт ярилцлага өгчээ.

Тэрбээр “Би амьдралд эргэн ирсэндээ маш их баяртай байна” гэснийг тус агентлаг онцлон тэмдэглэжээ.

Юлияа Скрипаль “Биднийг хордуулж алах гэсэн энэ халдлагын дараа амьд үлдсэндээ маш их азтай гэж бодож байна. Эргээд сэргэх, ухаан орох явц маш удаан, их хэцүү байсан. Миний эцэг өнөөдрийг хүртэл бие нь сайжраагүй байгаа. Түүнийг тэнхэртэл би түүнд туслах ёстой” хэмээгээд гэнэтийн өөрчлөлтүүдэд бие мах бодь болон сэтгэл санааны хувьд аль алинд нь дасан зохицох хэрэгтэй болсон бөгөөд энэ бүхний дараа гэртээ харихыг хүсч буйгаа илэрхийлжээ. Мөн зарим асуултад хариулахаас татгалзсан байна.

Одоогоор, Юлия Скрипаль цагдаагийн хамгаалалт дор Лондонд нууцлаг газар байрлаж байгаа аж.  Сануулахад,Оросын экс тагнуулч Сергей Скрипаль болон түүний охин гуравдугаар сарын эхээр Английн Солсбери хотноо химийн хорт бодист хордож эмнэлэгт хүргэгдсэн. Их Британичууд энэ хэрэгт ОХУ-ыг буруутгаж байгаа бол ОХУ-ын зүгээс дээрх хэрэгт холбогдолгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Б.Цэцэг

12 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2018-05-24 14:21 at 14:21

    Манайхан буруу орчуулуу,эсвэл үнэхээр АЛДАРТ тагнуулч гэж эх хувилбар дээр нь бичсэн байна уу. Эх ороноосоо урваж алдарт болж болох уу,мэдэхгүй юмдаа.

    Хариулах

  • Зочин

    2018-05-24 14:53 at 14:53

    ХААНА Ч ХЭЗЭЭ Ч УРВАГЧИД ҮХЭЛ

    Хариулах

  • бАТ

    2018-05-24 15:41 at 15:41

    ТУСГАЙ АЛБАНЫ ХҮН ЭХ ОРНООСОО УРВАХ ГЭДЭГ ҮХЭЛ БАЙХ БОЛНО ЭНЭ АЛь Ч УЛСАД ЦААЗ БА БҮХ НАСААР Нь ХОРИХ ХУУЛь БАЙДАГ БАЙХАА.

    Хариулах

  • Монгол

    2018-05-24 15:45 at 15:45

    Урвагчдыг зөвхөн үхэл хүлээж байдаг нь энэ хорвоогийн жам билээ. Хорвоогийн жам бол хүний нийгмийн бүх хуулиас дээргүүр түүнийэсрэг хэн чзогсож чаддаггүй. Харин Англичууд тэдэнд их хэмжээний мөнгө өгч Оросууд тэднийг хордуулсан гэх мэдүүлэг авах гээд тамаа цайж байгаа гэсэн. Яү л Зоригийг алсан гээд 3 хамаагүй амьтныг хэлтэгдүүлсэн шиг. Гэвч эрх биш хүн болохоороо тийм тэдүүлэг өгөхгүй байгаа гэсэн. Англичууд ийм мэдүүлэг өгөхгүй бол 2-р дайны аргаа тэдэнд хэрэглэж солиотой болгож таараа.

    Хариулах

  • Зочин

    2018-05-25 08:04 at 08:04

    Англичууд өөрсдийнхөө санаснаар худал мэдүүлэг авч чадахгүй бол дахин иймэрхүү ажиллагаа зохион байгуулж нэг мөсөн дуусгах байхдаа. Дараа нь оросууд алчихлаа гээд дэлхийгээр нэг зарлана. Тэгээд бас л улиг болсон хориг яриад явчихна. Ер нь америкчууд болон барууныхан бузар үйлээ гүйцэлдүүлэхийн тулд хэнийг, юуг ч, тэр байтугай бүхэл бүтэн улс орныг ч золигт гаргаж байдаг муу ёрын улсууддаа

    Хариулах

  • enhiin tsagaan tagtaa

    2018-05-25 14:10 at 14:10

    tagnuulj hund albnaasaa garna gesen oilgolt bhgui aldard tagnuulch gej bhgui ter bol nom zohiold bgiin tagnuulj bol tagnuu;;;;;l gantshan zam bi ter bol,,,,,,amjilt,,uhel tegeel duusaa

    Хариулах

  • Зочин

    2018-05-25 15:37 at 15:37

    Эх орноосоо уравсан хүнд үхэл яг зохино

    Хариулах

  • Angli amerikan 2 l nuhsan bgaa l da!

    2018-05-26 21:30 at 21:30

    Yahaaraa tsagdaagiin hyanaltan dor ain? Angliin shuu!

    Хариулах

  • unshigch

    2018-06-17 14:19 at 14:19

    urvagch haana ch yne hyndgyi…. muusain hognuudiig shuud buudval taarna…. heregledgee hereglesen. odoo ali ch tald hereggyi….. England Putinii songuuliig gutaah gesen bish herin ch byyr tus bolson….. putiniig yaj ch gutaasan putinii ner hynd oorsdiinh ni udirdagchdiin ner hyndnees deer garch baina

    Хариулах

  • Зочин

    2018-06-25 08:35 at 08:35

    Энэ тагнуулч бидэнд ер нь ямар хамаа байна аа. Бидэнд өөрсдөд маань ярилцах асуудал маш их байна.

    Хариулах

  • Иргэн

    2018-07-16 23:19 at 23:19

    Барууны зарим оронд хөлсний этгээдүүдээр Оросуудыг харлуулаж олон нийтэд үзүүлэх гэж үстэй толгойгоо зулгааж хаяхаас буцахгүй цөөхөн эрхэмүүд байдаг Ж нь : Украйнд Малайзын иргэний агаарын тээврийн “Боинг” онгоц пуужингийн цохилтод сүйрхэд барууны экспертүүд Оросын пуужингийн цохилт хийсэн гэж шүүхийн шийдвэр гаргуулхад Малайзчууд огт итгэхгүй байх , Манай “Өдрийн сонин”-д алдарт бирданк Баабар 17-р зуунд Хятадын нутгаас 1.5 сая км/кв газар нутгийг Оросын дээрэмчид хууль бусаар булааж авсан гэж хоёр орны хооронд яс хаяж байхад Си Зинь Пин “Бид газар нутгаа алга дарам газар тэлэхгүй” гэж байх жишээтэй. Манайд Баабар хүртэл гадаадын (Гюнтер Штейкл ) гүтгэгчдийн түүхийг хуулаж Монголчуудаар Оросуудыг үзэн ядах хүмүүжил олгох захиалага авч гүтгэлэг бичдэг байна л даа.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй