Энрике Иглесиас хүүхдийнхээ зургийг анх удаа харуулав
2018-01-17 08:41

Испанийн алдарт дуучин Энрике Иглесиас саяхан мэндэлсэн хүүхдийнхээ зургийг анх удаа фэнүүддээ үзүүллээ. Тэрбээр зургаа “Instagram” аккаунтдаа байрлуулсан байна.
Шинэ зураг тавигдсан даруйдаа 5-хан цагийн дотор 986,6 мянган “Like” авч, олон ерөөлийн үг үлдээжээ.
Оросын теннисчин асан Анна Курникова, Испанийн алдарт дуучин Энрике Иглесиас нар 17 жил хамт амьдарсны эцэст хоёр ихэр хүүхэдтэй болсон юм. Хүү Николас, охин Люси нар нь өнгөрсөн сарын 16-нд Майамид төрсөн билээ.
42 настай дуучин, 36 настай теннисчин нар аав ээж болох гэж байгаагаа маш сайн нуусан бөгөөд Аннаг жирэмсэн тухай хэн ч мэдээгүй аж.
Алдарт хосын нөгөө ихрийн зургийг харахыг хүсвэл та http://updown.mn/38722.html линкээр ороорой.