Испанийн алдарт дуучин Энрике Иглесиас ихэр хүүхдүүдийнхээ нэгэнтэй нь авахуулсан зургаа анх удаа олонд дэлгэсэн билээ. Тэгвэл түүний найз бүсгүй, Оросын теннисчин асан Анна Курникова ихрийн нэг өрөөсөн болох охиныхоо зургийг дэлгэсэн байна.

Оросын теннисчин асан Анна Курникова, Испанийн алдарт дуучин Энрике Иглесиас нар 17 жил хамт амьдарсны эцэст хоёр ихэр хүүхэдтэй болсон юм. Хүү Николас, охин Люси нар нь өнгөрсөн сарын 16-нд Майамид төрсөн билээ.

42 настай дуучин, 36 настай теннисчин нар аав ээж болох гэж байгаагаа маш сайн нуусан бөгөөд Аннаг жирэмсэн тухай хэн ч мэдээгүй аж.

Алдарт хосын ихэр хүүхдийн нэгийнх нь зургийг харахыг хүсвэл та http://updown.mn/38671.html линкээр орж үзээрэй.

By updown

One thought on “Анна Курникова охиныхоо зургийг дэлгэлээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн