Хөвсгөлийн иргэд хамгийн богино насалдаг

2018-01-17 13:53
ind

Хөвсгөл аймагт хүн амын дундаж наслалт хамгийн бага байгааг  Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн мэргэжилтнүүд хэлэв. Учир нь эмнэлгийн салбар хүрэлцдэггүй, нялхсын эндэгдэл их, ундны усны чанар муу гэсэн шалтгаанаар 69-өөс бага наслах болжээ.

Монгол хүний дундаж наслалт 69 гэж үздэг. Эмэгтэйчүүд  75, эрчүүд 65 насалдаг гэх статистик бий.

Тус судалгааны төв зургаа дах жилдээ Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын индексийг харуулсан тайлан судалгаа гаргасан байна. Энэхүү тайлангийн үрдүнгийн талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийсэн юм.