Ирэх арваннэгдүгээр сарын 13-нд Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал 33” уран бүтээлийн тоглолт болох гэж байна. Соёлын төв өргөөнд болох тоглолтод дуучин Ч.Энхтайван, Г.Ариунбаатар, Ө.Уянга, Б.Эрдэнэтуяа, тэргүүтэй дуучид болон үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцоно. Хөгжмийн зохиолч Б.Шарав “Сэрсэн тал” бүтээлээ 1984 онд Үндэсний хөгжмийн найралд […]