Гадаадад суралцах хүсэлтэй оюутнууд сургуулийн тэтгэлэг эсвэл тухайн орны Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломж бий. Монголчуудын суралцдаг улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг тэтгэлгүүдийг танилцуулж байна. АНУ “Fulbright Foreign Student Program” тэтгэлэг- Жил бүр дэлхийн хэмжээнд 1800 гаруй тэтгэлэг олгодог. Ихэвчлэн магистр, докторын сургалтад хамаардаг. Мөн зэрэг олгодоггүй мэргэжил дээшлүүлэх зарим хөтөлбөрөөр тэтгэлэгт олгогдох боломжтой. Тэтгэлэгт сургалтын зардал, даатгал, оюутны сар бүрийн тэтгэмж, ирж очих нислэгийн зардал багтдаг. “Hubert […]