nith-2.jpg
2019-05-14 14:37
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг сонслоо. Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулахаар Засгийн газраас өнгөрсөн онд 62 дугаартай тогтоол гаргаж, тэр хүрээнд төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс оруулж, түлшинд хэрэглэхийг хориглосон билээ. Тогтоолын тус заалтыг маргаашнаас мөрдөж эхэлнэ. Тиймээс бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнгөрсөн хугацаанд ямар ажил өрнүүлж, […]

sambar.jpg
2019-05-14 14:03
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр (2019.05.14) болж байна. Хуралдаанаар “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд зарим өөрчлөлт оруулах санал ирүүлснийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхийг дэмжив. Мөн “Улаанбаатар спорт менежмент” компанийн ТУЗ-ийн гишүүдийг баталлаа. Үргэлжлүүлэн хуралдаанаар гудамж, талбай дахь сурталчилгааны самбарыг цэгцлэх ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцсэн юм. Улаанбаатар хотод гарч буй зар сурталчилгааны самбартай холбоотой зөрчлийг шалгаж, […]

dagva-r.jpg
2019-04-24 17:26
АНУ-ын Флорида мужийн Майами хотод блокчейн технологийн дэлхийн томоохон компани болох “IOHK”-оос зохион байгуулсан “IOHK Summit 2019” олон улсын бага хурал өнгөрсөн долоо хоногт амжилттай болж өндөрлөсөн билээ. Тус хуралд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид урилгаар оролцсон юм. Хурлын үеэр “IOHK” компани Монголын финтекийн болоод […]

xvree-1024x682.jpg
2019-03-25 10:46
Нийслэлийн ИТХ-ын  Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, нийслэлийн Онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийснийг сонсож, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах, нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгийг шилжүүлэх тухай болон бусад асуудлыг хэлэлцэв. Өнгөрөгч хугацаанд нийслэлийн ОБГ-т ирсэн гал түймрийн дуудлагын тоо өссөн үзүүлэлттэй гарчээ. Хуурайшилттай холбоотойгоор гал түймэр гарах эрсдэл […]

NITH.jpg
2017-11-09 12:52
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын А зааланд өнөөдөр (2017.11.09) болж байна. Хуралдаанаар Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасч, актлах, шагналд тодорхойлох асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн ой тэмдэглэх зөвшөөрөл олгох, тогтоолд өөрчлөлт оруулах, хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэхээр болсон тухай нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ.

NITH-1.jpg
2017-10-31 15:05
Нийслэлийг бодлогоор тасралтгүй хангах ёстой НИТХ-ын хурал 5 сард хуралдсанаас хойш шинэ даргаа сонгох гэж ганц удаа хуралдсан. Өчигдөр буюу 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдаан зарлагдсан боловч дахин хуралдаж чадалгүй хойшиллоо. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц буюу Нийслэлийн удирдлагуудын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2018 […]

.jpg
2017-10-12 13:04
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаан өнөөдөр 15.00 цагаас нийслэлийн ЗДТГ-ын А зааланд болно. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Газар эзэмших эрх шилжүүлэх  /Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн эзэмшил газраас 6000 м2 газарт ажилчдын 512 айлын орон сууц, […]

.jpg
2017-10-09 14:16
Өнгөрсөн долоо хоногт завсарласан НИТХ-ын 11 дүгээр хуралдаан өнөөдөр үргэлжилж, НИТХ-ын даргаа сонгов. Хуралдаан 41 төлөөлөгчийн ирцтэйгээр эхэлж, НИТХ дахь АН-ын бүлгээс 1 цагийн завсарлага авснаар түр завсарласан юм. Завсарлага дуусч хуралдаан үргэлжлэхэд санал хураалтыг нууцаар явуулах тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн. НИТХ-ын даргыг сонгох санал хураалт явагдаж дүн гарахад төлөөлөгч Д.Баярсайхан 19, С.Амарсайхан 21 […]

Hangarid.jpg
2017-10-02 12:09
НИТХ-ын заалны үүдэнд яг одоо жижиглэн худалдаа эрхэлдэг 30 орчим иргэн жагсаж байна. Тэд нийслэлийн удирдлагуудад хандаж  гудамж талбайд худалдаа эрхлэхийг хориглосон шийдвэрээ эргэн харж, асуудлыг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Гар дээрээс худалдаа эрхлэхийг хориглосноос хойш худалдаачид амьжиргаагаа залгуулах орлогогүй болсон тул жагсаал хийхээс өөр аргагүйд хүрсэн аж. Одоогоор НИТХ эхлээгүй байна.

NITH.jpg
2017-10-02 11:45
НИТХ өнөөдөр (2017.10.02) хуралдаж НИТХ-ын даргыг сонгоно. Есдүгээр сарын 22-нд болсон хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох байсан ч нэр дэвшсэн С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан юм.