Эдийн засаг

Монголын санхүүгийн салбарт шинэ технологи нэвтрүүлэхээр уулзалдана

АНУ-ын Флорида мужийн Майами хотод блокчейн технологийн дэлхийн томоохон компани болох “IOHK”-оос зохион байгуулсан “IOHK Summit 2019” олон улсын бага хурал өнгөрсөн долоо хоногт амжилттай болж өндөрлөсөн билээ. Тус хуралд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид урилгаар оролцсон юм. Хурлын үеэр “IOHK” компани Монголын финтекийн болоод блокчейн технологийн өнөөгийн хөгжлийн тухай бүтэн панел хэлэлцүүлэг зохион байгуулсан аж. Үр дүнд нь Улаанбаатар хот, технологийн өөрчлөлтийн энэ эринд юу хийж байгаа, юу хийхээр төлөвлөж буйгаа танилцуулж, хөрөнгө оруулагчдад эх орноо сурталчилсан байна.

58420390_334128303916555_1242390372076748800_n Монголын санхүүгийн салбарт шинэ технологи нэвтрүүлэхээр уулзалдана

Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яам, “Монголын Финтекийн холбоо”, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран “Fintech Innovation in Frontier Market” сэдвийн дор “Frontier Fintech Summit 2019” арга хэмжээг энэ сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Шинэ гарч ирж буй технологиуд санхүүгийн салбарт нэвтэрч, уламжлалт санхүүгийн үйлчилгээнд илүү хурдан, хялбар, хямд шийдлүүд гаргаж ирж байгаа ба сүүлийн үед бие даасан салбарын хэмжээнд хүрч, эрчимтэй хөгжиж буй.

banner21-1024x576 Монголын санхүүгийн салбарт шинэ технологи нэвтрүүлэхээр уулзалдана

Дэлхийн финтекийн хөгжлийн тусгал Монголыг ч тойроогүй ба финтекийн төрөл бүрийн компаниуд байгуулагдаж, банкууд ч үйл ажиллагаа, үйлчилгээндээ финтекийн шийдлүүдийг нэвтрүүлсээр байгаа юм. Тиймээс энэхүү чуулгад финтек салбарт дэлхийд тэргүүлж яваа энтрепренерүүд, Монголын бизнесийн манлайлагчид, бодлого тодорхойлогчид, чадварлаг мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид оролцож финтекийн хөгжил, сайн жишээ, асуудлын шийдлүүдийг хэлэлцэнэ. Үүнээс гадна төрийн зохицуулах эрх бүхий байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж, энэ салбарт ямар бодлого, зохицуулалтын орчин дутагдаж байгаа талаар хэлэлцэж, шаардлагатай хууль тогтоомж, зохицуулалтын талаар байр сууриа илэрхийлж хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

57839978_714582672700127_487144424892006400_n Монголын санхүүгийн салбарт шинэ технологи нэвтрүүлэхээр уулзалдана

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНТХ

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close