Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Монгол наадам” цогцолборын үйл ажиллагаатай танилцав. Нийт 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 110 харваач зэрэг харвах боломжтой сурын талбай, 64 баг шагай харвах шагайн талбай болон спорт, соёлын төвүүдийг Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт барьж байгуулна. Мөн цэвэр усны сан, дулаан, цахилгаан зэргийг бие […]