Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан нар өнөөдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 34,35 дугаар байрны оршин суугчидтай уулзлаа. Дээрх хоёр байрны 96 өрхийн 500 гаруй иргэд орон байрныхаа нөхцөл сайжруулах дахин төлөвлөлтийн асуудлаар Өргөдлийн байнгын хороонд хүсэлт гаргасны дагуу Байнгын хорооны гишүүд ийнхүү ажилласан юм. Уулзалтад УИХ-ын гишүүдээс гадна Барилга, хот […]