Өдгөө дэлхий дахины хэрэглэж буй эрчим хүчний бүхий л эх үүсвэрээс хамгийн бохир бөгөөд хүний эрүүл мэндэд хамгийн хөнөөлтэй нь нүүрс. Дэлхий нийт жилд дунджаар найман тэрбум тонн нүүрс түлж, эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 40 хувийг хангадаг. Нүүрс мөн дэлхийн агаар мандлыг сүйтгэгч хорт хийн 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлж, уурхайн салбарт жил бүр мянга […]