Намар бүр нийслэлчүүдийн санааг зовоож, хэл ам багагүй дагуулдаг зүйл нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал байдаг. Энэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн зүгээс ихээхэн анхаарал хандуулж, хүчин чармайлт гарган ажилласан байна. Тухайлбал, Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд 49 цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээсэн бөгөөд нийт 672 цэцэрлэг ажиллаж, сургуулийн өмнөх боловсролын хүртээмж 77,6% […]