niislel-1.jpg
2017-10-26 10:11
Нийслэл хотын 378 жилийн ойг угтан Нийслэлийн захирагчийн ажлын албанаас хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг болох нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид 4-6 метрийн өндөртэй шилмүүст модыг гэрэлтүүлэх ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Шөнийн Улаанбаатар хотод шинэ дүр төрх нэмсэн энэхүү гэрэлтүүлгүүд нь нийслэлчүүдийн эрүүл аюулгүй, таатай орчинг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Шилмүүст модны гэрэлтүүлгийн ажил […]

horoo.jpg
2017-10-19 09:03
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сантай хамтран Xотын засаглалыг сайжруулаx төслийг Нийслэлийн 9 дүүргийн гэр xорооллын 87 xороонд 2017-2018 оны хугацаатайгаар хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын Заxирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны xөтөлбөр”-т тусгагдсан “Иргэддээ үйлчилдэг төр-уxаалаг төрийн үйлчилгээ”, Азийн сангийн 2017-2018 оны хугацаанд хэрэгжүүлэх “Хотын Засаглалыг сайжруулах” төслийн II бүрэлдэхүүн хэсэгт тусгагдсан төрийн үйлчилгээг […]

ulaanbaatar.jpg
2017-10-18 15:53
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Их хотын хямдрал” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн уламжлалтай. Тав дахь жилдээ зохион байгуулж буй “Их хотын хямдрал-378” арга хэмжээний нээлтийн ёслол өнөөдөр Улаанбаатар их дэлгүүрт боллоо. Нээлтийн ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Улаанбаатар хотын захирагчийн […]

guur-1.jpg
2017-10-18 09:35
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Баянзүрх дүүргийн 1, 4-р хорооны нутаг дэвсгэр Их тойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48-р сургуулийн хойд талд зам хөндлөн гарах явган зорчигчдын гүүрэн гарцын ажлыг “ЗМЗ” ХХК хийж гүйцэтгэн, өчигдөр (2017.10.18) ашиглалтад хүлээлгэн өгч, нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн […]

hot-2.jpg
2017-10-17 10:17
Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 378 жилийн ой энэ сарын 29-ний өдөр тохиож байна. Нийслэлийн шав тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн нутаг Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд нийслэлийн үе үеийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу өнгөрсөн амралтын өдөр хотын удирдлагууд нийслэлийн шав […]

tsereg.jpg
2017-10-16 12:06
Нийслэлийн цэрэг татлагын товчоо намрын цэрэг татлага болох гэж байгаатай холбогдуулан зохион байгуулах, бэлтгэл ажлын талаар өргөтгөсөн хуралдаанаа хийлээ. Намрын цэрэг татлагыг дүүргүүдэд 10 дугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд цэргийн зарлан дуудах хуудас 94.5 хувьтай хүргэгдээд байгаа юм байна. Нийслэлийн цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр цэрэг татлагын үйл ажиллагаатай холбогдуулан бэлэн байдлыг хангаж хариуцлагатай […]

niitiin-gudamj.jpg
2017-10-14 11:00
Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн өдрийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулагдаж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудыг хамарсан их цэвэрлэгээ  өчигдөр (2017.10.13) боллоо. Их цэвэрлэгээний ажлын хүрээнд харьяа хариуцсан гудамж зам талбайн авто замын зорчих хэсгийн 2 талын зөвхөн явган хүний зам, талбайн ногоон […]

nomin.jpg
2017-10-13 12:27
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016-2020 онд Улаанбаатар хотын Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн Тохижилт, ногоон байгууламжийн бодлого, хийж хэрэгжүүлэх ажлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч  Ж.Батбаясгалан нарт танилцуулж, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, НИТХ-аар […]

997.jpg
2017-10-11 14:37
Улаанбаатар, Москва хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатаар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчдийн Москва хотод хийсэн айлчлал өнөөдөр (2017.10.11) өндөрлөж байна. Айлчлалын хүрээнд хотын дарга өчигдөр Москва хотын архивуудыг удирдах газрын дарга А.Я.Онопенкотой уулзлаа. Энэ үеэр хоёр талын архивуудын цаашдын хамтын ажиллагааны гэрээнд Москва хотын […]

irged.jpg
2017-10-09 16:50
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Эрдэнэ тав баг” төрийн бус байгууллагатай хамтран “Эерэг амьдарцгаая залуучуудаа” уриатай “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аяны нээлтийг өнөөдөр  Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль дээр зохион байгууллаа. Энэхүү аяныг Чингэлтэй дүүргээс эхлүүлж байгаа бөгөөд 150-200 гаруй залуучууд аяны уриаг дэмжин нэгдэж,  Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадлыг өөртөө […]