Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016-2020 онд Улаанбаатар хотын Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн Тохижилт, ногоон байгууламжийн бодлого, хийж хэрэгжүүлэх ажлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нарт танилцуулж, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, НИТХ-аар батлагдсан Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, 2017 оны Нийгэм эдийн засгийн зорилтод тусгуулан ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн Эскадрилын хөшөөнөөс Сонгинохайрхан дүүргийн 5 шарын уулзвар хүртэлх замын хоёр талын ногоон байгууламжид 2161 ширхэг, 20 гудамжинд 1920 ширхэг мод, нийт 4081 ширхэг шилмүүст мод (Нарс, Гацуур) тарьжээ.
2016 оны намар, 2017 оны хавар тарьсан том оврын 4-6 м өндөртэй, шилмүүст модыг ургуулахад зөв технологи, байнгын арчилгаа усалгаа, ургамал хамгааллын ариутгал, өвчин хортны устгал, ТББ-ын хяналтын үр дүнд 99 хувийн ургалттай байна. Энэ амралтын өдөр Цэцэрлэгт хүрээлэнд бүх нийтээр мод тарих өдөр болох юм. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотод шилжүүлэн суулгасан том модны ургалт, ногоон байгууламжийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1 comment
САЙН БАЙНА