УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр (2017.10.13) Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийв. Тэр “Монгол Улсад шүүх, хууль тогтоох гэсэн хоёр засаглал байна. Гүйцэтгэх засаглал байхгүй болсон. Гүйцэтгэх засаглалыг УИХ хянах хуультай. Харамсалтай нь УИХ хяналтын чиг үүргээ гүйцэтгэх бололцоогүй боллоо. Бүх гишүүдийг давхар албан тушаалтай болгож байгаа нь гэмт хэрэг. Бид сонгуульт албан тушаалтнууд. Ард түмэн биднийг өөрийгөө төлөөлж УИХ дээр орж, гүйцэтгэх засаглалын хүмүүсийг томилж, шахаж шаардаад яв гэсэн болохоос биш өөрөө өөрийгөө томил гэж явуулаагүй. Одоо 15 хүн өөрөө өөрийгөө томилох гэж байна. “Би сайд болъё” гэж гуйгаад, өөрөө өөрийгөө кнопдох хүмүүс ич” гэв.
О.Баасанхүү ТЕГ болон Ерөнхийлөгчид “Манай 76 гишүүд дотор давхар иргэншилтэй хүн байхыг үгүйсгэхгүй. Оффшор бүсэд хөрөнгө оруулалт хийж, тэр орных нь иргэншлийг авчихдаг. Хоёр иргэншлийг хүлээн зөвшөөрдөг улсууд байна. Тийм учраас энэ асуудлыг шалгаж, олон нийтэд зарла” гэсэн албан бичиг явуулах гэнэ.
Мөн тэрээр Монгол Улсын иргэн л УИХ-ын гишүүн байх ёстой. Засгийн газар бүрдүүлэх гэж орж ирж буй хүмүүс бүгд ашиг сонирхлын зөрчилтэй. АТГ яагаад ашиг сонирхлын зөрчилгүй гэж гаргасныг гайхаж байна. Жишээ нь Ц.Нямдорж гуай Хууль зүйн сайд гурван удаа хийсэн. Тэглээ гээд хууль тогтоомж сайжраад, хулгайчууд нь алга болоод, оффшор бүсэд эд хөрөнгөө өгөөгүй юм байхгүй. Харин ч бүр цэцэглэсэн. Аргаа бараад бид 2008 онд жагсаал цуглаан хийсэн. Хуучин хүмүүсээс юу ч гарахгүй. Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нарыг та нар мэдэж байгаа байх. Энд сайд хийчих олигтой мэргэжлийн хүн алга. МАН-ыг би мэдэж байна. Гадаад дотоодод явсан, эрдэмтэй залуу сэхээтнүүд байхад заавал энэ хэдийгээ тавьж байгаа нь огцормооргүй 2020 он хүрмээр байна гэсэн нөхцөл байдал юм. Дараа нь дэд сайд, ТНБД-ыг дараагийн хүмүүсийн санал болгосноор тавих юм байна. Ингээд дөчин хэдүүлээ нийлээд Засгийн газрыг бүхэлд нь монополчлох явуулга хийж байна” гэв.
Эх сурвалж: ikon.mn
9 comments
уль гөлөг минь чам шиг оймсонд хавчуулагдсан хүн биш
erguu sda chin bas yu gej dongosood bga yum
Гашуун ч гэсэн үнэн үг хэлжээ.Уг нь энэ хэдэн хуц ухна тавьчихсан юм шиг нөхдүүдээс өөр нэр цэвэр шударга чадвартай олон хүмүүс МАН-д бий дээ.
Ene nuhur gulug shig dandaa hudal hutsaj baih yum. Tal tal ruu shulsee usergeed baihyn orond oimsnoosoo yaj garahaa bodoh heregtei. 3 namyn duhd tal zasch, udur udruur huvirch baidag tavitargui nuhur!
Баасанхvv vнэнийг хэлсэн бна. Тэмцээд байгаарай. Даанч тэр емхий дvрвэд хегшин ухна ойлгохгvй л дээ. Тэгээд ч тэр хvнийг vзэн яддаг хvн халх Монголчууд тэр аяараа байгаа ..Дээр бичсэн юм уншдаггvй орк л бна. Баасанхvv оймсноосоо аль дээр гарчихсан .
хуучин хүмүүсийг зайлуулаа. Тэд монголыг сул дорой байдалд оруулахад хүчин зүтгэсэн учраас
Namdaa ulegdej chadahgui bj yun ih yum yrdag in ooroo yig oorchilj chadsan be
Монголыг төр засагтай нь атгаж, рекетлэж байсан нөхдүүдэд хэн төрийн төмөр нүүрийг харуулж, шоронд хийж дарсан билээ?
Баасанхүү гишүүн дандаа буруу ярина өөртөө дүгнэлт хийвэл хэрэгтэй дээ нэг л их атаархсан тунисан хүн Чиний насан дээр Нямдорж сайд хийдгээ хийсэн хүн чи харин хэрүүл гомдлоо болиод ажлаа хий