М.Энхболд: Худал хуурмаг бүхнийг цаг хугацаа шүүнэ

2017-10-13 12:53
Enhbold

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад үүссэн МАН-ын доторхи хуваагдал одоо ч арилаагүй байна. Дараагийн Засгийн газраа бүрдүүлэхдээ эв нэгдэл бус тохиролцооны зарчмаар шийдвэр гаргаж байгаа нь нэгэнт ил болсон. МАН доторхи энэхүү үл ойлголцол, хуваагдал ирэх арваннэгдүгээр сарын 20-21-нд болох намынхаа Их хурлыг хүртэл үргэлжлэхээр байна. Харин түүнээс цааш ямар байх нь шинээр сонгогдох намын даргаас шалтгаална. Одоо болж буй нөхцөл байдалтай холбогдуулан ажлаа өгөхөө мэдэгдээд буй намын дарга М.Энхболд өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр “Нэгнийгээ муу муухай харагдуулах гэж зохион найруулсан бусармаг үйлдэлүүд даамжирвал нэг хүнийг биш, нийт улс үндэстнийг маань хордуулах аюултай. Худал хуурмаг мэдээллийн хойноос хөөцөлдөхгүй үл тоон хаядаг минь алдаа байж болох ч бүхнийг цаг хугацаа шүүнэ” хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: http://eagle.mn/r/35413