АНУ-г зорих иргэдийн визийг хөнгөрүүлж магадгүй
2017-10-13 12:26

АНУ-ыг зорих иргэдийн визийн нөхцөлийг хөнгөрүүлэх боломж бүрджээ. Манай улс “H2” визийн ангиллын эрхтэй болсоноор ийм эрх нээгдэж байгаа аж.
АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаярын мэдээлснээр тус улсыг зорьж буй иргэд зөрчил гаргахгүй бол визний хөнгөлөлтөнд хамрагдаж, улирлын чанартай хөдөлмөр эрхлэх боломжтой гэнэ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр (2017.10.13) “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 15:00 цагаас Гадаад Харилцааны Яам, АНУ-ын ЭСЯ-наас хамтран хэрэгжүүлж буй АНУ-ын визийн кампанит ажлын нээлтийн арга хэмжээний нээлт болох аж.