Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрбээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хамт олонтой уулзлаа. Монгол Улсад гангийн үйлдвэрийн суурийг тавьж, анхны ган хайлуулснаас хойших 33 жилийн түүхийг бүтээсэн үйлдвэрийн үе үеийн уурхайчид, инженер, техникийн ажилтан, металлургич нарт Ерөнхийлөгч талархал илэрхийлэв. Байгалийн баялгаа олборлож, экспортолдог бус боловсруулж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, […]