У.Хүрэлсүх: Баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно

2026-11-03 12:53
s6akq4_MPA_PHOTO_2026-1-0302_x974

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг дуудан уулзаж, чиглэл өглөө.

Тэрбээр, Би D.Parliament руу орж үзсэн. 100 мянга гаруй иргэн саналаа өгснөөс дийлэнх нь Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийг өөрсдийнхөө дансанд авах нь зүйтэй гэсэн санал өгсөн байна лээ. Ард түмнийхээ өгсөн саналд хүндэтгэлтэй хандаж, анхаарах ёстой.

Нөхцөл байдал дэлхий даяар хүнд байна. Эрчим хүч, бензин шатахуун үнэд орсон. Би сая Европын холбооны улсуудад төрийн айлчлал хийгээд ирсэн. Европт ч гэсэн байдал маш хүнд байна. Биднээс шалтгаалахгүй зүйл ч бас бий.

Байгалийн баялгийнхаа эхний хишгийг орж ирсэн тухай бүрд нь ард иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал гэж бодож байна.

Дайн тулаан, гадаад амаргүй нөхцөл байдлыг амжилттай давахын тулд ард иргэдийнхээ амьдрал ахуйг анхаарах, өрхийн орлогыг хамгаалах чиглэлд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Тийм учраас байгалийн баялгийнхаа эхний хишгийг орж ирсэн тухай бүрд нь ард иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал гэж бодож байна.

Хамгийн гол нь, та бүхэн хөрөнгө оруулагч талтай гэрээ хэлэлцээрээ маш сайн хийх хэрэгтэй. Мөнгийг дансанд хэзээ, яаж хийх талаар Засгийн газар хууль эрх зүйн хүрээнд дүрэм журмаа боловсруулаад ажиллах хэрэгтэй. Гурван их наядаас орж ирсэн тухай бүрд нь иргэдийнхээ дансанд шилжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй.

Дэлхий даяар бий болсон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, бензин шатахууны хомсдол, тээвэр ложистикийн саад бэрхшээл нь улс орнуудын эдийн засагт цохилт өгч байна. Энэ нөхцөл байдал нь манай улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд шууд нөлөөлж, өрхийн худалдан авах чадвар буурч, томоохон сорилттой бид нүүр тулж байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно гэж үзэж, өөрийн байр сууриа Монгол Улсын Ерөнхий сайдад илэрхийллээ.

Төр, засгийн зүгээс ард иргэддээ хямралыг даван туулахад шуурхай хариу арга хэмжээг авч, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай.