Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай болон түүний дүү Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр (2026.11.11) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна. Хэлэлцүүлгийн эхэнд Т.Даваадалайн өмгөөлөгчид хүрэлцэн ирээгүй тул түүний зүгээс “Миний эрхийг хангаж, шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцуулж өгнө үү” хэмээн хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан […]