Монголын шигшээ баг Тайландын Спорт өрөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 26 медаль хүртлээ

Тайланд Улсын Чонбури хотноо 2026 оны 11 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Спорт өрөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцож нийт 26 багц медаль хүртлээ.
Ганцаарчилсан төрөлд 3-3-3 насны ангиллаар Н. Нэгүн (6 нас), Б. Энхтулга (7-8 нас), Б. Мөнхзаяа (25+ нас), Э. Эрдэнэмандах (35+ нас) хүрэл медаль хүртсэн байна.
3-6-3 төрөлд Ц. Оюу, Б. Номтбилиг (6 нас), Н. Энгүүн (12 нас), Б. Сайнбаяр (13 нас), Э. Эрдэнэмандах (35+ нас), Б. Мөнхбаатар (45+ нас) хүрэл медаль авсан бол цикл төрлөөр Ц. Оюу, Ц. Гэрэлд (6 нас), Б. Сайнбаяр (13 нас), Б. Мөнхзаяа (25+ нас) хүрэл медаль хүртжээ.
Хосын төрөлд 6-аас доош насныханд Н. Нэгүн, Ц. Гэрэлд нар мөнгөн медаль авч, 25-аас дээш насны ангилалд Ц. Наранцэцэг, Б. Мөнхзаяа нар хүрэл медаль хүртэв.
Багийн буухиа төрөлд 6-аас доош насны баг болон 19-аас дээш насны баг хүрэл медаль, 35-аас дээш насны баг мөнгөн медаль авсан байна.
Багийн халз 3-6-3 төрөлд 6-аас доош насны баг алт, 18 насны баг болон 19-аас дээш насны баг хүрэл медаль, багийн халз цикл төрөлд 6-аас доош насны баг, 7-8 насны баг мөнгөн медаль, 18 насны баг хүрэл медаль, 35-аас дээш насны баг мөнгөн медаль хүртжээ.
Монголын баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад зохиогдсон 79 дэх олон улсын тэмцээнд оролцсон бөгөөд нийт 163 цом, 1784 медаль авч олон улсын дээд амжилтыг шинэчилсээр байна.
Энэ амжилтанд оролцсон тамирчид, тэдний ар талд байнга тусалсан эцэг эхчүүд, багш дасгалжуулагч нарт талархал илэрхийлж байна.
