20261016-210044-file.jpeg

2026-10-16 21:00
2026 оны төсвийн тодотголын дагуу 435 мянган ахмадын тэтгэврийг арваннэгдүгээр сараас 100,000-300,000 төгрөгөөр нэмэхээр боллоо. Суурь тэтгэвэр өссөнөөр дундаж тэтгэвэр 1.2 сая төгрөгт хүрнэ.

20261016-190053-file.jpeg

2026-10-16 19:00
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу 2027 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийн зардлыг хасах санал гаргахаа мэдэгдлээ. Тэрбээр төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийн болон сурталчилгааны зардлыг төсвөөс хасах ажлыг дэмжиж байна.

20261016-170050-file.jpeg

2026-10-16 17:00
2026 оны есдүгээр сарын эцсийн байдлаар Монгол Улсын нийт зээлийн үлдэгдэл 49.6 их наяд төгрөгт хүрч, иргэдийн чанаргүй зээлийн үлдэгдэл 1.2 их наяд төгрөг болсон тухай Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ.

Screenshot-2026-10-16-132543.png

2026-10-16 13:26
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.16/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны үндсийг […]

20261016-130048-file.jpeg

2026-10-16 13:00
Хотхоны бага сургуулиуд түрээсэлсэн хоёр байрны түрээсийн төлбөрийг хоцроосон учраас халаалтыг нь хааж, сурагчдыг гаргах шаардлага тавьж, сурагчдын эрх зөрчигдсөн тухай мэдээлэл гарлаа.

f8397b7b5d244781b4c363520f7b99cc.jpg

2026-10-16 11:04
Боловсролын салбарын төсөв, түүний бодлогын асуудлаар өнөөдөр (2026.10.15) Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсролын яам болон Улсын Их Хурал дахь Боловсролыг дэмжих лобби бүлэг хамтран зохион байгуулсан хэлэлцүүлгийн гурав дахь хэсэг сургалтын тоног төхөөрөмжийн хангамжийн сэдвийг хөндөв. Эхний хоёр хэсгээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, багшлах боловсон хүчний тооны болон чанарын хомсдолын тухай асуудлуудыг […]

20261016-100016-file.jpeg

2026-10-16 10:00
Шинэ дүрмийн дагуу суррон, скүүтер, мопедийг 18-аас дээш насны иргэд авто замаар жолоодож, явган хүний замыг ашиглахыг хориглов. 10-аас доош насны хүүхэд харгалзах хүнгүйгээр унадаг дугуйгаар явахыг хориглосон байна.