Монгол Улсын нийт зээлийн үлдэгдэл 49.6 их наяд төгрөгт хүрчээ

2026-10-16 17:001min
20261016-170050-file.jpeg
2026 оны есдүгээр сарын эцсийн байдлаар Монгол Улсын нийт зээлийн үлдэгдэл 49.6 их наяд төгрөгт хүрч, иргэдийн чанаргүй зээлийн үлдэгдэл 1.2 их наяд төгрөг болсон тухай Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ.

Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо 2026 оны эхний есөн сарын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг танилцууллаа. Энэ үеийн байдлаар улсын нийт зээлийн үлдэгдэл 49.6 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 6.6 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 962.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үеэс 15.4 хувиар нэмэгдсэн бөгөөд үүнд иргэдийн зээлийн үлдэгдэл 3.8 их наяд төгрөг, хувийн байгууллагуудын зээлийн үлдэгдэл 2.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нөлөөтэй байжээ.

Зээлийн өрийн үлдэгдлийг ангилбал 59.4 хувь нь иргэд, 39.2 хувь нь хувийн байгууллага, 0.9 хувь нь төрийн байгууллага, 0.5 хувь нь санхүүгийн байгууллага болон бусад байгууллагад ноогдож байна.

Нийт зээлийн үлдэгдлийн 92.5 хувийг тэтгэврийн зээл, 2.4 хувийг анхаарал хандуулах зээл, 5.1 хувийг чанаргүй зээл эзэлж байгааг мөн дурдав.

Чанаргүй зээлийн хэмжээ 2.6 их наяд төгрөгт хүрсэн ба үүний 53.6 хувь буюу 1.4 их наяд төгрөгийг хувийн салбар, 45.9 хувь буюу 1.2 их наяд төгрөгийг иргэдийн зээл эзэлж байна.

Хэвийн зээлийн үлдэгдэл 45.9 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7 их наяд төгрөгөөр, өмнөх сараас нэг их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 1.2 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 734.5 тэрбум төгрөгөөр буурсан бол өмнөх сараас 65.5 тэрбум төгрөгөөр буурсан байна.