20260925-160024-file.jpeg

2026-09-25 16:00
2026 оны есдүгээр сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдох 184 хэргийг шүүхэд шилжүүлж, өмнөх оноос 33 хувиар өссөн байна. Прокурорын байгууллага 398 хүнд яллагдагчаар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

20260925-150013-file.jpeg

2026-09-25 15:00
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал 2026 оны есдүгээр сард Япон Улсад албан ёсны анхны айлчлалаа хийхээр төлөвлөжээ. Айлчлалын үеэр хоёр тал харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар хэлэлцэнэ.

20260925-100017-file-1280x615.jpeg

2026-09-25 10:00
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам зорилтот бүлгийн иргэдийг түрээсээр орон сууцжуулах, өмчлөх, ипотекийн зээлд хамруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ жил 1008 айлын "Ногоон нуур" хороолол болон "Солонго" төслийн 2042 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ.

20260925-080012-file.jpeg

2026-09-25 08:00
Батлан хамгаалах яам гадаадын цэргийн сургуульд Монголын цэргийн алба хаагчдыг суралцуулах сонгон шалгаруулалтыг явуулж, 2026-2027 оны хичээлийн жилд 100 гаруй цэргийн алба хаагчийг гадаадад илгээхээр боллоо.

20260924-220028-file.jpeg

2026-09-24 22:00
Ч.Санжаадамба бусдад хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан хэрэгт холбогдон шүүгээр ял шийтгэлгүй болсон талаар шийдвэр гарлаа. Тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь ял шийтгэлгүй болох үндэслэл боллоо.