Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн шинэ үе шат эхэлнэ

2026-09-25 10:001min
20260925-100017-file.jpeg
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам зорилтот бүлгийн иргэдийг түрээсээр орон сууцжуулах, өмчлөх, ипотекийн зээлд хамруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ жил 1008 айлын "Ногоон нуур" хороолол болон "Солонго" төслийн 2042 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас зорилтот бүлгийн иргэдийг түрээсээр орон сууцжуулах, өмчлөх болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ жил БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын “Ногоон нуур” хороолол болон Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын гэрээний дагуу хэрэгжиж буй “Солонго 1, 2” төслийн эхний 2042 айлын орон сууцанд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлүүдийг хамруулахаар төлөвлөжээ.

Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн долоон байршлын газрыг чөлөөлж, иргэдийг ашиглалтад орсон орон сууцууд руу нүүлгэн шилжүүлэх ажлыг энэ онд хийхээр төлөвлөөд байна.

Засгийн газраас орон сууцжуулах хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх бөгөөд түрээсээр өмчлөх болон ипотекийн зээлийг авах хүсэлтэй иргэдийг ирэх оны 10 дугаар сарын 10-наас цахимаар бүртгэх бэлтгэл хангаж байна. Бүртгэлийн дараа иргэдийг 100 онооны системээр үнэлж, өндөр оноо авсан иргэдийг эхний ээлжинд сонгохоор төлөвлөжээ.

“Солонго-1, 2” хороолол нь нийт 5002 айлын орон сууцны төсөл бөгөөд энэ жил 2042 айлын орон сууц ашиглалтад орсон бөгөөд үлдсэн орон сууц ирэх оны гуравдугаар улиралд бүрэн ашиглалтад орох юм.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Монгол Улсын нийслэлд есөн байршилд төрийн санхүүжилтээр 24 мянга орчим орон сууц 2026-2028 онд ашиглалтад орохыг мэдээллээ.