20260910-220046-file.jpeg

2026-09-10 22:00
Монгол Улсын 2024 оны эхний найман сард нийт гадаад худалдаа 22.8 тэрбум ам.доллар болж, экспорт 57.2 хувиар өссөн байна. Экспортын орлогын 44 хувь нь зэсийн экспорт байгаа нь гадаад худалдааны ашигтай тэнцэлтэй холбогджээ.

20260910-170056-file.jpeg

2026-09-10 17:00
Прокурорын байгууллага сүүлийн таван жилд шинээр илэрсэн нөхцөл байдлын дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 243 хүнийг цагаатгажээ. 1990 оноос хойш нийт 24,907 хэрэгт хяналт тавьсан байна.

received_1443326800982847-1280x853.jpg

2026-09-10 13:34
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн төрийн айлчлал өндөрлөлөө. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд болсон энэ айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойллоо. Хоёр улсын Ерөнхийлөгч “Монгол Улс, Монтенегро Улс хоорондын Хамтарсан тунхаглал”-д, […]

ccc018e0dcb54e5a8da2ea969a16f4b3-1280x861.jpg

2026-09-10 12:44
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ. Улсын Их […]

20260910-110028-file-1280x669.jpeg

2026-09-10 11:00
УБТЗ-ын Төв эмнэлгийн Халдвартын кабинет 2026 оны есдүгээр сарын 1-нээс улирлын томуугийн вирусийн омог агуулсан дөрвөн өнгийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийж эхэлсэн бөгөөд 6 сараас дээш насны хүн вакцинд хамрагдах боломжтой.