“УБТЗ” ХНН 875-р км-ийн төмөр замын гарамыг жижүүрийн зохицуулалттай болгов

“УБТЗ” ХНН төмөр замын 875-р километрийн гармыг 24 цагийн жижүүрийн зохицуулалттай иж бүрэн гарам болгон тоноглож, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрэн хангалаа гэж “УБТЗ” ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн мэдээллээ.
Тэрбээр хэлэхдээ, “Өнөөдөр УБТЗ-ийн 39 дүгээр зөрлөг болон Сайншанд өртөөний хооронд байрлах 875-р км-ийн гармыг 24 цагийн жижүүрийн зохицуулалттайгаар тоноглож, ашиглалтад оруулж байна. Энэ бүтээн байгуулалтад нийт 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, гурван сарын хугацаанд барилга байгууламжийг барьж дуусган байнгын ашиглалтад орууллаа” гэжээ.
Төмөр замын энэхүү гарам нь дээрх бүс нутгийн галт тэрэгний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй юм. Мөн орон нутгийн иргэдийн авто замын хөдөлгөөн, т.мэл хүнд даацын машин болон нийтийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдал баталгаажиж, зорчих хөдөлгөөн саадгүй болсон байна.
