20260911-220040-file.jpeg

2026-09-11 22:00
Монгол, Оросын хамтарсан шумбалтын баг Буйр нуурт живсэн нисэх онгоц болон бусад техник хэрэгслийг илрүүлэх, эрэн хайх ажиллагааг орон нутгийн Онцгой байдлын алба хаагчдын оролцоотойгоор зохион байгуулж байна.

20260911-190038-file.jpeg

2026-09-11 19:00
Энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улсад ирсэн жуулчдын тоо 705 мянгад хүрч, өнгөрсөн оныхоос 17.9 хувиар өссөн байна. Монголын аялал жуулчлалын салбарын орлого, өсөлт Ази Номхон далай бүсэд дээгүүрт бичигдэж байна.

20260911-170038-file.jpeg

2026-09-11 17:00
Улсын нэгдүгээр төв эмнэлэг БНСУ-ын "Revo-I" робот мэс заслын системийг улсын төсвийн хөрөнгөөр нэвтрүүлж, өндөр технологийн мэс заслын үйлчилгээг хэрэглээндээ орууллаа. Энэхүү системийг Хавдар судлалын үндэсний төвийн дараа хоёр дахь удаа ашиглаж байгаа юм.

20260911-150055-file.jpeg

2026-09-11 15:00
Прокурорын байгууллага авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 402 хүнд холбогдох 204 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Тухайлбал, нэг эмнэлгийн эрхлэгч иргэний халамжийн тэтгэврийг өөртөө авсан хэргээр ял шийтгэл хүлээжээ.

20260911-130037-file.jpeg

2026-09-11 13:00
2024 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал зам дээр тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулсан журам дуусч, ирэх даваа гарагаас энгийн хугацааны дугаарын хязгаарлалт үйлчлэх болно.