Тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалт есдүгээр сарын 12-нд дуусна

2026-09-11 13:001min
20260911-130037-file.jpeg
2024 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал зам дээр тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулсан журам дуусч, ирэх даваа гарагаас энгийн хугацааны дугаарын хязгаарлалт үйлчлэх болно.

2024 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг хүртэл тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар ангилан замын хөдөлгөөнд оролцуулж байна. Маргааш буюу есдүгээр сарын 12-нд тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцсоноор уг хязгаарлалт дуусах юм.

Ирэх даваа гарагаас буюу есдүгээр сарын 16-ны өдрөөс энгийн үеийн дугаарын хязгаарлалтын журам хэвийн дагаж мөрдөгдөнө. Тухайлбал, даваа гараг бүрт 1 болон 6-аар төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд орохгүй бөгөөд энэ журам үргэлжилж байна.

Мөн лхагва гарагт Хотын дарга Б.Пүрэвдагва сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаас болж хөдөлгөөнд оролцоогүй автомашинуудын түүврийн татварыг дараа жилийн татвараас хасаж тооцохоор нарийн судалгаа хийгдэж байгааг онцлов. Цаашид уг хязгаарлалт дахин хэрэгжүүлэхгүй гэдгийг мөн дурдсан юм.