20260811-210101-file.jpeg

2026-08-11 21:01
НИТХ-ын дарга Д.Ихбаяр хоёр дугуйт тээврийн хэрэгслийн осол нэмэгдэж байгаатай холбогдуулан суррон, скүүтер, мопедын хөдөлгөөнийг хязгаарлах, хариуцлага тооцох үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өглөө.

20260811-200037-file.jpeg

2026-08-11 20:00
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 75 аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, онцгой байдлын алба хаагчид 17 хүний амь аварсан байна. Гол усанд эндсэн иргэдийн 11 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолдсон байна.

20260811-170028-file.jpeg

2026-08-11 17:00
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нь тураах зориулалттай бүтээгдэхүүний цахим сурталчилгаанд хяналт шалгалтыг эрчимжүүлэх үүрэг өгч, холбогдох байгууллагуудад шуурхай арга хэмжээ авахыг даалгалаа.

20260811-150112-file.jpeg

2026-08-11 15:01
Нийслэл 2026-2027 оны халаалтын улиралд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 100 хувь хагас коксон түлшийг айл өрхүүдэд борлуулах, 750 айлыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэхээр төлөвлөж байна.

20260811-130042-file.jpeg

2026-08-11 13:00
2026 оны 8 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод эхлэх COP17 хурлын үеэр Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хааж, иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчлэхээр боллоо.

fca2a381cb3c4ad9b3c8fbdb8219cd5e.jpg

2026-08-11 10:35
Хаврын ээлжит чуулганаар буюу 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг эцэслэн баталсан юм. Уг хууль хүчин төгөлдөр болсноор төрийн өмчит компаниудын засаглалыг чангатгах, ил тод байдлыг сайжруулах нөхцөл бүрдлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүнээс санаачлан өргөн мэдүүлсэн хуулийн төслийг гишүүдийн […]

20260811-090033-file.jpeg

2026-08-11 09:00
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, 2028 онд ашиглалтад оруулах зорилт тавьжээ. Түүхий эдийн хангамж, санхүүгийн дэмжлэг, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх шаардлагыг онцолж байна.

20260811-080026-file.jpeg

2026-08-11 08:00
Казахстаны Астана хотод болсон Олон улсын хиймэл оюуны III олимпиадад Монголын дөрвөн сурагч оролцож, хоёр нь ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртлээ. Олимпиад нь практик хиймэл оюуны даалгавруудыг голлон гүйцэтгэдэг.