20260409-073024-file-1280x581.jpeg

2026-04-09 07:30
“Үндэсний давхар даатгал” ХК нь олон улсын SCOR SE компанитай 12 жилийн турш хамтран ажиллаж, Монголын давхар даатгалын зах зээлийн хөгжил, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг хэлэлцэв.

20260408-213023-file.jpeg

2026-04-08 21:30
Хүний хөгжлийн байнгын хороо сургуулийн орчны эрүүл мэндийн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцжуулалтын талаар сайдын мэдээллийг сонсов.

20260408-203027-file.jpeg

2026-04-08 20:30
Нийслэлийн ухаалаг камерийн систем нь авто замын түгжрэл бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн бөгөөд есөн дүүрэгт теле камерын дэд төвүүдийг байгуулан нэгдсэн удирдлагаар хангаж байна.

20260408-193034-file.jpeg

2026-04-08 19:30
Энэ сарын 5-нд цагдаагийн байгууллагад залилах 15 гэмт хэрэг бүртгэгдэж, нийт 41 сая гаруй төгрөг залилсан байна. Сэжигтэй линк дээр дарж, хувийн мэдээллээ өгөхгүй байхыг анхаарууллаа.

20260408-183022-file.jpeg

2026-04-08 18:30
Ерөнхий сайд Н.Учрал төрийн албан хаагчдаас тайлан нэхэх байдлыг зогсоож, зайнаас ажиллах болон амралтын өдрөөр ажиллуулахгүй байх шийдвэр гаргалаа. Мөн төрийн албаны сул 3000 орон тоонд шинээр хүн авахгүй байх үүрэг өгсөн байна.

20260408-173024-file.jpeg

2026-04-08 17:30
Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн 2026 оны 5-7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ. 6-р сард зарим нутгаар дунджаас дулаан, 7-р сард нийт нутгаар хур тунадас бага байх төлөвтэй байна.

20260408-160056-file.jpeg

2026-04-08 16:00
Нийслэлд 2026 оны 3 дугаар сард бүртгэгдсэн гэмт хэрэг 2.9 хувиар буурсан ч залилах гэмт хэрэг, зам тээврийн осол нэмэгдсэн байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатай байна.

665903108_1252642520374691_6743845876185608628_n-1-1280x878.jpg

2026-04-08 15:00
Хүүхдийн аюулгүй орчинд тоглох эрхийг хангах зорилготой “Аюулгүй Монгол хүүхэд” төслийн хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс санаачилан 9 дүүргийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч байна. Дүүрэг бүр өөрийн нутаг дэвсгэр дэх тоглоомын талбайн нөхцөл байдалд үнэлгээ хийж, стандарт шаардлага хангахгүй, элэгдэж эвдэрсэн, осол гэмтэл үүсгэх эрсдэлтэй тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах […]

20260408-150035-file.jpeg

2026-04-08 15:00
Монголын циркийн уран бүтээлчид Сүхбаатарын талбайд "Циркийн 7 хоног" арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн өдөрт гурван удаа үнэ төлбөргүй тоглолт үзүүлнэ.