“Бишкек-2026” Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын таван бөх өрсөлдөнө

2026-04-08 22:001min
20260408-220022-file.jpeg
Азийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр Монголын таван бөх эмэгтэйчүүдийн төрөлд хүч үзнэ. Барилдаанууд 13:30 цагаас эхэлнэ.

Азийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр Монголын таван бөх хүч үзнэ. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өнгөрсөн оны Азийн аваргын хүрэл медальт, Дэлхийн аваргын тавдугаар байрын шагналт Б.Мөнхнар барилдах бол 55 кг-д О.Ариунзаяа, 59 кг-д Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Х.Болортуяа оролцоно.

Мөн 68 кг-д Дэлхийн аваргын мөнгөн медальт, Азийн аваргын нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт Э.Дэлгэрмаа, 76 кг-д Дэлхийн аваргын мөнгө, Азийн аваргын хошой хүрэл медальт Э.Даваанасан нар өрсөлдөх юм.

Өнөөдөр эдгээр таван жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд 13:30 цагаас эхэлж, мөн сонгомол бөхийн 60 кг, 67 кг, 72 кг, 82 кг, 97 кг-ын жингийн дагах болон шигшээ барилдаанууд явагдана.