20260420-120049-file.jpeg

2026-04-20 12:00
Сүүлийн таван жилд Монгол Улсад цахим залилангийн гэмт хэрэг 296 хувиар өссөн бөгөөд ихэнх нь иргэдийн банкны мэдээллийг ашиглан үйлдэгдэж байна. Цагдаагийн байгууллагаас сэжигтэй холбоос дээр дарж, хувийн мэдээллээ өгөхгүй байхыг анхааруулж байна.

20260420-113025-file.jpeg

2026-04-20 11:30
Монголын татварын албанаас 2026 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос иргэдэд шилжүүлж эхлэхээр болсныг мэдээллээ. Иргэд худалдан авалтын баримтаа цаг тухайд нь цахим системд бүртгүүлэх шаардлагатай.

20260420-110036-file.jpeg

2026-04-20 11:00
2026 оны дөрөвдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотын төв талбайд "Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулагдаж, иргэдэд үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, зөвлөгөө өгнө.

20260420-080023-file.jpeg

2026-04-20 08:00
Прокурорын байгууллагаас 2025-2026 оны эхний улирлын байдлаар мал хулгайлах гэмт хэргийн 2144 хэрэгт хяналт тавьж, 551 хүнийг яллагдагчаар татжээ. Гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байгаа тул урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.