20251212-220121-file.jpeg

2025-12-12 22:01
Монгол Улсын иргэд БНХАУ-д гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Элчин сайдын яамнаас хууль бус үйл ажиллагаанаас зайлсхийх, хуурмаг амлалтанд автахгүй байхыг анхаарууллаа.

20251212-180126-file.jpeg

2025-12-12 18:01
Засгийн газар Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Энхтайванг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Г.Энхтайван нь гаалийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай.

20251212-173100-file.jpeg

2025-12-12 17:31
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны түр хэлэлцээрийг баталж, 367 бараа бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох боломжтой боллоо. Энэ нь уул уурхайн бус экспорт, ажлын байр, эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлэх юм.

20251212-170135-file.jpeg

2025-12-12 17:01
2025 оны арванхоёрдугаар сарын 12-ноос 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, зарим өдөр цас орж, цасан шуурга шуурна. Хүйтний эрч 18-ны дараа нэмэгдэнэ.

20251212-150145-file.jpeg

2025-12-12 15:01
Монгол Улсын Их Хурлаас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, малын хорогдлын босго үзүүлэлтийг бууруулж, нөхөн төлбөрийг урьдчилан олгох зохицуулалт хийлээ.