20251212-130049-file.jpeg

2025-12-12 13:00
2025–2026 оны хичээлийн жил гурван улиралтай бөгөөд бага ангийн сурагчид энэ сарын 15-наас зургаан долоо хоног амрах юм. Дунд болон ахлах ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амралтаа эхлүүлнэ.

20251212-123026-file.jpeg

2025-12-12 12:30
Налайх дүүрэгт Монгол өв уламжлал, ёс заншлыг тусгасан 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусч, ашиглалтад орлоо. Барилгыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Грэйт майнинг" компани гүйцэтгэсэн байна.

20251212-113030-file.jpeg

2025-12-12 11:30
“11-11” төвд гаалийн ажилтнуудын хууль бус үйлдлийн талаар тусгай шугам нээж, иргэдийн мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэн шалгаж байна. Ерөнхий сайд гаалийн байгууллагад шинэчлэл хийх үүрэг өгчээ.

20251212-110031-file.jpeg

2025-12-12 11:00
Шинэ жилийн баярын өдрүүдэд хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалтын талаар санал асуулга явагдаж байна.

20251212-103036-file.jpeg

2025-12-12 10:30
Шинэ жилийн баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол нэмэгдэж байгаа тул хуулийн хариуцлага чангарсан байна. Эрүүгийн болон зөрчлийн хуулиар жолоодох эрх хасах, торгох, хорих ял оногдуулах зохицуулалт шинэчлэгдсэн.