Screenshot-2025-10-02-170440.png

2025-10-02 17:07
Бидний амьдарч буй цэнхэр гарагийн уур амьсгал өөрчлөгдсөөр байна. Дэлхийн өнцөг булан бүрд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсээр буй нь үүний нэг нотолгоо юм. Хүний үйл ажиллагаатай холбоотой хэт халалтын 93 хувь нь далайд шингэдэг аж. Температур нэмэгдэхийн хэрээр далай тэнгис усаа ууршуулах нь нэмэгддэг. Тухайлбал температур цельсийн нэг градусаар нэмэгдэхэд усны уурын агууламж 7%-аар […]

1513332083logo-1.jpg

2025-10-02 16:33
One Time Passport(ОТР) буюу нэг удаагийн баталгаажуулах нууц кодоо бусдад өгөхгүй байхыг Цагдаагийн Ерөнхий Газраас сэрэмжлүүллээ. One Time Passport гэдэг нь таны цахим орчин дахь хувийн мэдээллийг хамгаалах зориулалттай тодорхой хугацаанд хүчинтэй байдаг нууц үг юм. Энэхүү кодыг интернэт банкны гүйлгээ болон бусад цахим үйлчилгээний нэвтрэлтэд ашигладаг бөгөөд зөвхөн таны гар утсанд мэйл хаяг, мессэж […]

Screenshot-2025-10-02-160629.png

2025-10-02 16:00
МАН-ын даргын сонгуультай холбоотойгоор УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болов. АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганыг даргалах ёс зүйн чадамжгүй, Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийг хариуцах эзэнгүй хэлэлцэж байна гэдэг шүүмжлэл хэлэн хуралдааныг орхин гарсан. АН-ын бүлгийнхэн чуулганы танхимаас гарснаар өнөөдөр хэлэлцэхээр товлосон хуулийн төслүүдийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Харин […]

2c24d1966727818be3d9a3ed78a28e7b-810x500-2.jpeg

2025-10-02 15:32
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл өглөө. Тэрбээр нүүрсний салбарын асуудалд байр сууриа илэрхийлж, “Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Харин нүүрсчдийг эх орноос нь хөөнө” хэмээн мэдэгдсэн байна. Энэхүү тайлбарт нь нүүрсний үйлдвэрлэл, экспорт, байгаль орчны хамгаалал зэрэг олон асуудал хөндөгдсөн бөгөөд иргэдийг дэмжих, уг салбарыг илүү зохион байгуулалттай болгох чиглүүлэлтийн талаар санал бодлоо […]

20251002-140904-file-1280x714.jpeg

2025-10-02 15:00
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана дагуух тохижилтын ажлын явцын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Хананы гадна талыг хүйтэртэл хэсэгчлэн тохижуулах бөгөөд дотор талыг ирэх хавар тохижуулах санал дэвшүүлжээ. Энэ ажил нь Сэлбэ голын орчны аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангах зорилготой бөгөөд хийгдэх арга хэмжээний талаар нэмэлт мэдээлэл цаашид гаргах төлөвтэй байна.

Screenshot-2025-10-02-135131.png

2025-10-02 13:54
Нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийн судалгаа хийгджээ. “Энэ оны Ойн дагалт баялгийн судалгааг Ойн мэргэжлийн байгууллагатай хамтран хийж гүйцэтгээд байна. Тус судалгаагаар энэ оны байдлаар нийслэлийн ногоон бүсэд хуш модны самрын ургац бага, ургацгүй болохыг тогтоолоо” гэж Нийслэлийн Байгаль Орчны Газраас мэдээллээ. 2025 оны “Хуш модны самар бэлтгэх хэмжээ тогтоох тухай” А/706 дугаар тушаалд […]

20251002-120859-file.jpeg

2025-10-02 13:05
Италийн Милан-Кортина хотод 2026 онд болох өвлийн олимпын наадамд зориулан Монголын улсын олимпийн багийн өмсөх ёслолын хувцасны анхны загварыг Монгол Улсын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ) танилцууллаа. Наадам нээлтээ хийхэд 127 хоног үлдсэн бөгөөд уг загвар нь Монголын уламжлал, соёлын онцлогийг агуулсан байх бөгөөд багийн гишүүдийн хүчтэй, эв нэгдлийг илтгэх болно. МҮОХ-ны зүгээс олимпийн наадамд Монголын […]

20251002-113900-file.jpeg

2025-10-02 12:20
2024–2025 оны Өвлийн хэмжилтэд өрхийн эрчим хүчний хэрэглээ, дотоод орчны агаарын чанар, дулааны тав тухын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарсан бөгөөд эрчим хүчний ядуурлын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг мөн харуулжээ. Судалгаагаар бүтэн дулаалгатай айл өрх (дан цахилгаанаар халдаг) дулаалга хийлгээгүй өрхөөс 41%-иар бага түлш хэрэглэж, Нүүрсхүчлийн хийг (CO₂) 10 дахин бага ялгаруулсан байна. Хагас дулаалгатай өрхүүд […]

Screenshot-2025-10-02-113058.png

2025-10-02 11:35
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 01-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсэгт гарсан осолтой холбоотойүүссэн техникийн асуудлуудыг цаг алдалгүй арилгах, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, галд өртсөн барилга байгууламжийг буулгах, сэргээн босгох чиглэлээр таван үндсэн арга […]

Screenshot-2025-10-02-105756-1.png

2025-10-02 11:00
МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцэж, улмаар тус хорооны гишүүдийн олонх Б.Энхбаярыг МАН-аас хөөхийг дэмжсэн байдаг. Уг шийдвэртэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, МАН-ын Хяналтын хороо Б.Энхбаяр гишүүнийг хөөсөн асуудлаа эргэн харахгүй бол УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Б.Хэрлэн […]