Screenshot-2025-08-28-111641.png

2025-08-28 13:00
Казахстан Улсын Шымкет хотод буудлага спортын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) наймдугаар сарын 15-наас 30-ныг дуустал болж буй. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлага дор гурван насны ангилалд нийт 30 тамирчин оролцож байна. Өнөөдөр тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн сонгомол гар бууны 50 метрийн дасгалд Үндэсний […]

file.jpeg

2025-08-28 12:45
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/ — Нийслэлд энэ жил 13 байршилд явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж байна. Төслийг хотын Захирагчийн газар, дүүргүүд болон холбогдох албаныхан хамтран хэрэгжүүлж байгаа гэж албан эх сурвалж мэдээлэв. Шинээр суурилуулж байгаа зам нь бат бөх, удаан эдэлгээтэй байгалийн чулуу ашигласан тул замын ашиглалтын хугацаа урт байна гэж […]

ypw826_531780638_631704933300710_3065845412140206422_n_h450.jpg

2025-08-28 12:00
Энэ сарын 15-наас эхлэн хөдөлгөөнийг хаагаад байсан Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг нээжээ. Эх сурвалжаас тодруулснаар нүхэн гарцын хойд хэсгийн авто замын тэгшилгээний асфальт бетоныг хийж гүйцэтгэж, хөдөлгөөнийг өнөөдөр өглөө нээсэн байна. Өнөө шөнө бороо орохгүй бол суурь болон өнгө асфальт бетон хучилтыг тавихаар төлөвлөжээ. Таван шарын нүхэн гарцын борооны ус […]

94v8mv_main1616512016_x974.jpg

2025-08-28 11:15
Увс аймгийн Наранбулаг суманд 2025 оны наймдугаар сарын 28-ны 10:22:50 цагт 5.3 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн төвөөс ойр орших сумд: Наранбулаг сумын төвөөс зүүн хойд зүгт 21км Малчин сумын төвөөс баруун урд зүгт 42 км Тариалан сумын төвөөс зүүн урд зүгт 68 км газарт газар хөдлөлт болсон байна. Онцгой байдлын албанаас газар […]

686cb72c3f215ad3e41c1000dfeff749.jpg

2025-08-28 10:33
Хуримтлалын санд 2025 оны эхний хагас жилийн байдлаар 103.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрсөн. Тэгвэл Засгийн газрын 2025 оны наймдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар 2024 оны хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийн хүүгийн орлого 27.7 тэрбум төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд хуваарилан бүртгэхээр шийдвэрлэлээ. Иргэний хуримтлалын нэрийн дансанд 2024 оны жилийн эцсийн байдлаар 138.9 мянган төгрөгийн […]

539855664_1090216199984290_8000271937329316437_n.jpg

2025-08-28 07:00
Нийслэл хот, хөдөө орон нутаг болон зусланд хаздаг хар хорхойн нүүдэл их байгаа аж. Оройн цагаар ихэвчлэн гарч ирдэг тул нялх хүүхэдтэй эцэг, эхчүүд анхааралтай байхыг сануулж байна. -Нялх бага хүүхдийн чихэнд хөвөн хийж унтуулах -Цонхоо сайн битүүлж хаах -Чихэнд хорхой орсон тохиолдолд юуны өмнө чихэнд спирт, эсвэл бүлээн тос (ургамлын, оливийн) дусааж, агааргүй орчин […]

27082025-1756263415-979188975-540467961_1179037360920564_7191389225263706699_n-1.jpg

2025-08-27 14:30
Согтуурах, мансуурах донтой хүнд эрүүл мэнд, сэтгэц, нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх Донтолтын сэтгэц, нийгмийн сэргээн засах төвийг байгуулахаар Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд […]

9dermr_IMG_4468_x974-1280x735.jpg

2025-08-27 14:00
Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан бөгөөд өнгөрсөн 68 жилд их засвар хийгдээгүй. Тиймээс 2026 онд гүүрийг шинэчлэн засварлахаар зураг төслийг боловсруулж, ажлын гүйцэтгэл одоо 60 хувьтай байгаа талаар мэдээллээ. НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Энхтайваны гүүрийг 1958 оноос хойш иж бүрэн шинэчлээгүй, ашиглалтын засвар хоёр удаа хэсэгчлэн хийсэн. Ашиглалтын шаардлагад нийцэхгүй хийцлэлийн […]

56f8bf7fed00817afc319b2b9f6a327e.jpg

2025-08-27 13:30
Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл эхлэхэд нэг хоног үлдлээ. Тодруулбал, 2-р шатны хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 28-наас 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал e-Mongolia системээр хүлээн авна. Энэ удаагийн бүртгэлд 1-р шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжтой аж.

aadd.jpg

2025-08-27 12:30
Онцгой байдлын Ерөнхий газраас цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 27-нд төвийн болон зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Иймд болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.