Таван шарын нүхэн гарцын хойд хэсгийн авто замын хөдөлгөөнийг нээжээ

2025-08-28 12:00
ypw826_531780638_631704933300710_3065845412140206422_n_h450

Энэ сарын 15-наас эхлэн хөдөлгөөнийг хаагаад байсан Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг нээжээ.

Эх сурвалжаас тодруулснаар нүхэн гарцын хойд хэсгийн авто замын тэгшилгээний асфальт бетоныг хийж гүйцэтгэж, хөдөлгөөнийг өнөөдөр өглөө нээсэн байна. Өнөө шөнө бороо орохгүй бол суурь болон өнгө асфальт бетон хучилтыг тавихаар төлөвлөжээ.
Таван шарын нүхэн гарцын борооны ус зайлуулах шугамын зарим холболтыг хийх, нүхэн гарцын хойд талын 50 метр авто замын асфальт бетон хучилтыг БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК гүйцэтгэж байгаа аж.

Тус байршлын авто замыг хааснаас түгжрэл үүсэж, иргэдийг бухимдуулаад байгаа билээ.